A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Нийслэл татвартай болох нь зөв үү?
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Нийслэл татвартай болох нь зөв үү?

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 557

2015.01.10 өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан:

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тусгасан аж. Гэвч УИХ нийслэл хотын албан татварын тухай хуулийг өнөөг хүртэл батлаагүй тул Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулсан өргөн мэдүүлснийг УИХ энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Төсөлд тусгаснаар нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулна. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан баталж байхаар зааж өгчээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан“Давхар татвар төлөгч болж байгаа зөрчлийг засах ёстой”

Нийслэлд Монголын нийт аж ахуйн нэгжийн 70 хувь нь үйл ажиллагаа эрхэлдэг. Тэдгээр компаниуд жил бүр улсын төсөвт НӨАТ-аар 840 тэрбум, Орлогын албан татвараар 350 тэрбум, Хүн амын орлогын албан татвараар 320 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлдэг. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бүрдүүлдэг гэсэн үг. Татвар бол энгийн ойлгомжтой, зорилттой байх ёстой. Хэнээс татварыг авах юм, юунд зарцуулах юм гэдэг нь ойлгомжтой байх. Өргөн барьсан төслийг үзэхээр, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ, үйлдвэрлэлээс авах ийм татварын тогтолцоо бий болгохоор байгаа. Ингэх нь буруу. Дэлхийн бусад оронд нийслэлийн татварыг тогтоохдоо агаар бохирдуулж байгаа, хөрс бохирдуулж байгаа, хотын ачааллыг нэмэгдүүлж байгаа иргэд нь оршин суугчдын татвар нэрээр төлдөг.

Нөгөөтэйгүүр, өргөн барьсан хуулийн төсөл, хотын даргын хэлж байгаа тайлбар хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байгаа. Төсөлд нийслэл хотын татвар төлөгч хэн байх вэ, суутгагч хэн байх вэ гээд, суутгагчаас бараа, ажил үйлчилгээ худалдан авч буй хувь хүн, хуулийн этгээд нийслэлийн албан татварын төлөгч байна гээд заачихсан. Дахиад борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгийн 1 хүртэл хувиар тооцож хотын татварыг ногдуулна гээд суутгагч болж байгаа аж ахуйн нэгж нь давхар татвар төлөгч болж байгаа ийм заалт байна. Энийг яаж засч залруулах юм, тэгэхгүй бол дарамт л учруулна.