A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Л.Энх-Амгалан гишүүн Facebook найзууддаа мэдээлэл хүргэв.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан гишүүн Facebook найзууддаа мэдээлэл хүргэв.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 650

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нарын гишүүд Олон Улсын Валютын сангийн удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан бөгөөд уг уулзалтынхаа талаар УИХ-ын гишүн Л.Энх-Амгалан өөрийн https://www.facebook.com/LEnkhamgalan?ref=hl Page хуудаснаа бичжээ 

“Найзууд маань өнөөдрийн Валютын сангийн удирдлагуудтай хийсэн бидний уулзалтын үр дүнг нилээд сонирхожээ. Мөн манай улс хямралаас гарах боломж байна уу. Ямар нэгэн шийдэл гарсан уу гэдгийг асуусан байна. Тиймээс уртхан тайлбар хийх болсонд уучлал хүсье. Олон Улсын Валютын сангийнхан Монгол Улсын эдийн засагт маш хүнд хямрал нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол манай эдийн засаг сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа өвчтөн шиг болчихлоо. Миний бие өнгөрсөн хавар "Эдийн засагт гал гарлаа" гэж дүгнэж, зарим хэвлэлд ярилцлага өгч байсан ч үүнийг Шинэчлэлийн засгийн газар зөвөөр хүлээж авалгүй "Галын дүгнэлт 1, 2, 3, 4" гээд нэр төр гутаах хэлбэрийн цуврал нийтлэлүүд тарааж байлаа. Хэрэв тухайн үед улстөргүй, зөвөөр ойлгож, цөөнхийн үгийг сонсож хамтран шийдсэн бол эдийн засаг арай ч сэхээний тасагт очихооргүй байж болох байсан гэж би хувьдаа үзэж байгаа. Үнэндээ бол өнөөдөр валютын нөөц хасах дүнтэй болсон. Төсвийн алдагдал ихэссэн. Хөгжлийн банкны бонд, Дотоодын засгийн газрын бонд, Монгол Улсын төсөв гэсэн 3 төсөвтэй болж, Гадаад өрийн эргэн төлөлт, дотоод бондын хүүнийхээ боол болчихлоо. Энэ бол хүнээр цусаа гадагш нь юүлээд л байна гэсэн үг. Тэгвэл бид энэ цусыг эргүүлж биедээ шингээх эргэлтийн зөв менежмент хэрэгтэй. Үүний тулд төрийн зүгээс мөнгөний бодлогодоо маш хариуцлагатай хандах, ирэх 2 жилд Улсын төсвөөр хийгддэг шаардлагагүй хөрөнгө, санхүүжилтийг даацтайхан танах, Стратегийн томоохон уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг жигд явуулах, бодлогоор дэмжиж Валютын урсгалыг Монгол руу оруулах нь зөв. Ингэж чадвал Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариуг ОУВС-ийн удирдлагууд өгч байна. Ямар ч улстөргүйгээр байгаа боломжоо ашиглах нь бидний хамгийн зөв зам байх болно. Анхааран уншсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн саналаа хэлэхийг хүсье.” гэжээ