ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

Хууль санаачлагч: Засгийн газар, Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

 

2013 оны 11 дүгээр                                                                                                                    Улаанбаатар

сарын 12-ны өдөр                                                                                                                                   хот

 

   Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн   

                                                                                                      Д.Оюунхорол                

           Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

       Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

       Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар төслийг  нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай дараах танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж байна.

 

       Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг бүрэн тусгаж, дэмжигдсэн саналуудтай холбогдуулан хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй  засваруудыг хийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэж, Та бүхэнд тараасан болно.

 

       Эдгээр хуулийн дагаж мөрдөх хугацааг хуулийг баталсан өдрөөр тогтоох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд мөн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

      

       Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

       Анхаарал тавьсанд баярлалаа.

                       

                        ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

                   ХОРООНЫ ДАРГА                                                                             Ш.ТҮВДЭНДОРЖ

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ

 

Хууль зүйн байнгын хороо дэмжсэн санал:

 

       1.Эдгээр хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн холбогдох заалтыг өөрчлөх.

 

                                           Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан

 

ооОоо

Өргөн барьсан

2015-06-04

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
2015-06-04