ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Казиногийн тухай хууль

Хууль санаачлагч: Д. Оюунхорол Ж.Эрдэнэбат Д.Дорлигжав

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

           Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байна.

 

            Манай улсын эдийн засаг уул уурхайн олборлох салбараас хэт хамааралтай байгаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлж, дотоодын эдийн засгийн дархлааг сулруулах хандлагатай болов.

 

            Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болсон байна.

         

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай юм.

 

Дээрх эрэлт хэрэгцээ, шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн казиногийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох зорилгоор Казиногийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн, мөн 1998-1999 онд УИХ-аас баталж, хүчингүй болгосон Казиногийн хууль, 2003-2004 онд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг түр хугацаанд зөвшөөрч явуулсан туршлага, алдаа дутагдалд дүгнэлт хийж, зарим улс орнуудын казиногийн эрх зүйн орчин, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр үндэсний онцлогт тохируулан боловсруулав.

 

Түүнчлэн хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй байхаар тусгав.

 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагаа хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу явагдах, казиногийн үйл ажиллагаанд төрөөс хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх төдийгүй энэ төрлийн үйл ажиллагаанаас олох татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Өргөн барьсан

2015-06-04

Хуулийн үндэслэл

Иргэний хуулийн 486 дугаар зүйлд тоглоом, мөрийний талаар тусгайлсан тодорхойлолтыг тусгаагүй ч “тоглоом, мөрий” гэсэн нэр томьёог хэрэглэсэн байдаг бөгөөд Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Аялал жуулчлал-үйлчилгээний чөлөөт бүсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий үйлчилгээний цогцолбор бүрдүүлж, бүх төрлийн үйлчилгээ эрхэлнэ.” гэж, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Зам

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
2015-06-04