ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

Хууль санаачлагч:

Хуулийн танилцуулга

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

 2015  оны  01  сарын  29  өдөр                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

 

2 дугаар зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн өөрөө хариуцан төлөх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлнө.

 

3 дугаар зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15.1-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын төв байгууллага хэрэгжүүлнэ.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                З.ЭНХБОЛД

 

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Батлагдсан
2015-01-29