ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Шилэн дансны тухай хууль

Хууль санаачлагч: Монгол Улсын Ерөнхийлөгч

Хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гараг /2014.06.19/-ийн нэгдсэн хуралдааны эхэнд Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлсэн боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хангалтгүй байна.

Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Д.Лүндээжанцан, Л.Цог, Л.Энх-Амгалан нарын тавьсан асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариулт өглөө.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан

Төсвийн ил тод байдлын индекс ухарч 38-т орж байна гэсэн судалгаа байна. Үүнээс хархад манай төсөв жил ирэх тусам улам хаалттай, ил тод бус байна гэсэн ойлготууд төрхөөр байна.  Төсвийн хэдэн төрлийн мэдээллийг шилэн дансанд хамаарах вэ гэхээр 50 гаруй байх шиг байна. Хамгийн гол ард түмний хүсэж байгаа гол чухал бичиг баримтуудыг шилэн дансаны мэдээлэлд оруулж болохгүй уу? гарах мэдээлэл нь үнэн бодит гэдгийг хэрхэн хариуцах вэ хэмээн асуув.

Ингэснээр Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 61 гишүүний 55 нь буюу 90,2 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Буцаагдсан, хүчингүй болсон
2015-06-05