ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Хуулийн танилцуулга

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

2014 оны....дугаар                                                                                       Улаанбаатар

сарын....-ны өдөр                                                                                                              хот

 

 

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Хот, тосгоны тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

 

1/101 дугаар зүйл:

 

 

101 дугаар зүйл. Хот, тосгоны дүрэм

1.Хот, тосгон нь өөрийн дүрэмтэй байж болно.

2.Хот, тосгоны дүрмийг оршин суугчид хэлэлцэн батална”.

 

2 дугаар зүйл.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “аймгийн” гэснийг “аймаг, нийслэлийн” гэж, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “сумын” гэснийг “сум, дүүргийн” гэж,  10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “баг, сумын” гэснийг “баг, хороо, сумын” гэж, 15 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, сумын” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүргийн” гэж 32 дугаар зүйлийн 4 дэх “сум, багийн” гэснийг “сум, дүүрэг, баг, хорооны” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

 

 

ГАРЫН ҮСЭГ

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00