ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоол

Хууль санаачлагч: Засгийн газар, Д.Ганхуяг

Хуулийн танилцуулга

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2014 оны .. дугаар                               Дугаар ..                                   Улаанбаатар

сарын ..-ны өдөр хот

 

Цагаан суваргын ордын төрийн

эзэмшлийн хувь тогтоох тухай

 

            Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн  8.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1. Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.

 

            2. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь болох 350 600 000 ам.долларын санхүүжилтэнд зориулж 2014 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхийг Засгийн газар (Н.Алтанхуяг)-т зөвшөөрсүгэй.

 

            3. Төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д эзэмшүүлэн, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулахыг Засгийн газар (Н.Алтанхуяг)-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

Гарын үсэг

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00