ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Үндэсний их баяр наадмын тухай хууль

Хууль санаачлагч: Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болочулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор

Хуулийн танилцуулга

                                                                                    Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 2013 оны ...дугаар

 сарын ...-ны өдөр                                                                                          Улаанбаатар хот

 

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

Нийтлэг үндэслэл

 

 

1       дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

1.1  Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2       дугаар зүйл. Үндэсний их баяр наадам

2.1. Үндэсний их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн.

 

2.2. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өдрийг хуулиар тогтооно.

 

2.3. Үндэсний их баяр наадам нь улс, нийслэл, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ.

 

2.4. Улсын баяр наадмыг Засгийн газар, аймаг сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тус тус тэмдэглэнэ.

 

2.5. Монгол угсаатныг нэгтгэсэн Монгол Үндэстний их баяр наадмыг 3 жилд нэг удаа зохион байгуулна.

                                                                                             

2.6. Монгол Үндэстний их баяр наадам,  Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой,  Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын  баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

Төрийн ёслолын арга хэмжээ

 

3       дугаар зүйл. Улсын баяр наадмын нээлт

3.1. Төрийн тугийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

 

3.2. Улсын баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлнэ.

 

3.3. Төрийн дууллыг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасны дагуу эгшиглүүлнэ.

 

4       дүгээр зүйл. Улсын баяр наадмын хаалт

 

4.1. Улсын баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч хааж үг хэлнэ.

 

4.2. Төрийн тугийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Төрийн ордонд буцаан зална.

 

5       дугаар зүйл. Төрийн ёслолын бусад арга хэмжээ

 

5.1. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Эзэн Богд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлийн концерт тоглох бөгөөд  Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга,  улс төрийн намын удирдлага, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны гишүүд болон иргэдийн төлөөлөгчид байлцана.

 

5.2. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч дайллага хийж болно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,

үндэсний сурын харваа

 

6       дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

 

6.1. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг сумын Засаг дарга тус тус олгоно.

 

6.2. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь бөх, уяач, харваачид чимэг олгоно.

 

6.2. Цол, чимгийн болзол хангасан бөх, уяач, харваачид сэргээшийн шинжилгээгээр тэнцээгүй тохиолдолд цол, чимгийг хурааж, дараагийн бөх, уяач, харваачдад цол, чимгийг нөхөн олгоно.

 

6.3. Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй.

 

6.4. Энэхүү хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цол, чимэг хүчин төгөлдөр байна.

 

7       дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

 

7.1. Үндэсний уламжлалт ёс заншил, тогтсон хэв маяг зэргийг харгалзан боловсруулсан холбооны журмын дагуу Улаанбаатар хот болон 21 аймагт салбартай, Монголын Үндэсний олимпийн хорооны гишүүн холбоо /Үндэсний бөхийн холбоо/ нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтран бөхийн барилдааныг зохион байгуулна.

 

7.2. Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтынх нь эрэмбээр оноон барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана.

 

7.3. Улсын  баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цолыг олгоно.

            7.3.1 тав давсан бөхөд улсын начин;

            7.3.2 зургаа давсан бөхөд улсын харцага;

            7.3.3 долоо давсан бөхөд улсын заан;

            7.3.4 найм давсан бөхөд улсын гарьд;

            7.3.5 ес давсан бөхөд улсын арслан;

            7.3.6 улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;

            7.3.7 улсын аварга түрүүлсэн бол даян аварга;

            7.3.8 улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга цол олгоно.

 

7.4. Улсын баяр наадамд 1024 бөх тохиолдолд түрүүлсэн арслан цолтой бөх уг наадамд 9 давбал улсын аварга цол олгох ба улмаар 10 даван түрүүлбэл даян аварга цол олгоно.

 

7.5. Аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, долоо давсан бөхөд аймгийн заан, найм давсан бөхөд аймгийн  арслан цолыг тус тус олгоно.

 

7.6. Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсан бөхөд сумын начин, зургаа давсан бөхөд сумын харцага, долоо давсан бөхөд сумын заан цолыг тус тус олгоно.

 

7.8. Улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн бол шонхор, үзүүрлэсэн бол  шандас цол  олгоно.

 

7.9. Аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлсэн бол аймгийн шонхор, үзүүрлэсэн бол аймгийн шонхор цол олгоно. 

 

 

8       дугаар зүйл. Хурдан морины уралдаан

 

8.1. Үндэсний уламжлалт ёс заншил, тогтсон хэв маяг зэргийг харгалзан боловсруулсан холбооны журмын дагуу Улаанбаатар хот болон 21 аймагт салбартай, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн холбоо /Монголын морин спорт, уяачдын холбоо/ нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтран хурдан морины уралдааныг зохион байгуулна.

 

8.2. Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.

 

8.3. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд Монгол адуу уралдана.

 

8.4. Үндэсний их баяр наадмын  даага, шүдлэн, хязаалан насны хурдан морийг 7-оос дээш насны, соёолон, их насны хурдан морийг 9-ээс дээш насны   хүүхэд унах бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, тухайн хурдан морины эзэн, уяач хариуцаж гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулсан, тусгай зориулалт бүхий хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байна.

 

8.5. Улсын их баяр наадам болон шигшмэл хурдан морьдын уралдаанд хурдан морь нь:

8.5.1 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид Монгол улсын алдарт уяач;

8.5.2.6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид Монгол улсын манлай уяач;

8.5.3. 10 түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид Монгол улсын тод манлай уяач;

8.5.4. 30 удаа түрүүлсэн, эсхүл 60 удаа айрагдсан уяачид Монгол улсын дархан тод манлай уяач цол олгоно.

 

8.6. Амжилтыг дүйцүүлж тооцохдоо улс, шигшмэл хурдан морьдын уралдааны 1 түрүүг 2 айрагт шилжүүлэн тооцно.

 

8.7. Монгол улсын алдарт уяач, манлай уяач, тод  манлай уяач, дархан тод манлай уяачдын цолыг олгохдоо нийт амжилтын 50 хувь буюу түүнээс дээш хувь нь азарга, их нас, соёолон  насны морьдын амжилтаар тооцож олгоно.

 

 8.8. Аймгийн уралдаанд хурдан морь нь 6 түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.

 

 8.9. Аймгийн уралдаанд хурдан морь нь 12 түрүүлсэн, эсхүл 24 удаа айрагдсан уяачид аймгийн манлай уяач цол олгоно.

 

8.10. Сумын баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь нь 6 түрүүлсэн эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.

8.11. Хурдан морины уралдаан зохион байгуулах холбоо нь уяачдын амжилтыг дүгнэх журмыг баталж, баталсан журмыг үндэслэн цолыг хурдан морьдыг уяж хурдлуулсан уяачид олгоно. /8.11. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд морины эзэн, уяач хоёрыг хамт бүртгэх ба цолны болзлыг тооцохдоо морины эзэн, уяач хоёрын бичгээр мэдүүлсэн  мэдүүлгийг үндэслэн цолыг олгоно. Уяач, унасан хүүхэд бүрт зохион байгуулах хорооноос тусгай үнэмлэх олгож амжилтыг баталгаажуулна./

8.12. Хурдан морины уралдаанд айргийн тавд уралдсан хурдан морьдын унаач хүүхдүүдэд Биеийн тамир спортын тухай хуулийн 17-р зүйлийг баримтлан спортын цол зэрэг олгоно.

 

8.13. Цэвэр цусны хурдан морины уралдааныг мэргэжлийн хороонд бүртгүүлж зөвшөөрөл авсан холбоо зохион байгуулах эрхтэй.

8.14. Цэвэр цусны хурдан морины уралдааныг Засгийн газар эсхүл нийслэл, аймаг, сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулна.

8.15. Шигшмэл хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор бүсчлэн зохион байгуулна.

8.16. Бүсийн уралдааныг Засгийн газрын тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газар, Морин спорт уяачдын холбооны салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулна.

8.17. Хурдан морины уралдааныг 5 дугээр сарын 1-ээс 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

8.18. Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд 6-10 дугаар байр эзэлсэн бүх насны хурдан морийг Үндэсний их баяр наадмын салбар хороо орон даяар нийтэд зарлана.

9 дүгээр зүйл. Үндэсний сурын харваа

9.1. Үндэсний уламжлалт ёс заншил, тогтсон хэв маяг зэргийг харгалзан боловсруулсан холбооны журмын дагуу Улаанбаатар хот болон 21 аймагт салбартай, Монголын Үндэсний олимпийн хорооны гишүүн холбоо /Үндэсний сурын холбоо/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтран зохион байгуулна.

9.2. Үндэсний их баяр наадмын сурын харвааг Халх сурын харваагаар зохион байгуулна. Үндэсний сурын харвааг цуваа харваагаар явуулна. .

9.3. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд дараах амжилтыг гаргасан харваачид:  

9.3.1. Нэг түрүүлбэл “Монгол улсын мэргэн” цол;

9.3.1.1. Хоёр түрүүлбэл “Монгол улсын хошой мэргэн” цол;

            9.3.1.2. Гурав түрүүлбэл “ Монгол Улсын гарамгай мэргэн” цол;

            9.3.1.3. Дөрөв түрүүлбэл “Монгол Улсын Даяар дуурсах мэргэн” цол;

            9.3.1.4. Тав түрүүлбэл “Монгол Улсын дархан мэргэн” цол;

9.3.2. Хоёрдугаар байр эзэлсэн харваачид “Монгол Улсын гоц харваач” цол;

9.3.3. Гуравдугаар байр эзэлсэн харваачид “Монгол улсын тод харваач” цол олгоно.

9.4. Аймаг, сумын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид аймаг, сумын мэргэн цол олгоно.

9.5. 9-17 насны өсвөрийн харваанд эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний таван байр эзэлсэн өсвөрийн харваачдад Биеийн тамир спортын тухай хуулийн 17-р зүйлийг баримтлан спортын цол зэрэг олгоно.

9.6. Сурын харваанд тэргүүлсэн харваачийн оносон онооны 50 хувиас дээш оносон харваачдад онооны шагнал буюу “Шороот бай” олгоно.

10 дугаар зүйл. Үндэсний их баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваачдын эрх, үүрэг

10.1.Үндэсний их баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваач нь дараах эрх эдэлнэ.

            10.1.1. Улс, аймаг, сумын цол авах;

            10.1.2. Үндэсний их баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар гомдол гаргах;

            10.1.3.  Үндэсний спортын төрлийн холбоодын баталсан журамд заасан бусад эрх;

10.2. Үндэсний их баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваач нь дараах үүрэг хүлээнэ:

10.2.1 Үндэсний их баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваач нь Үндэсний их баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан заншил, уламжлал, холбогдох хууль, дүрэм журмыг  чанд сахина.

10.2.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, эхний 10 байр эзэлсэн хурдан морь, үндэсний сурын харвааны эхний 5 байр эзэлсэн харваачийг  сэргээшийн шинжилгээнд заавал хамруулна.

            10.2.3. Энэ хуулийн 10.2.2-д заасан шинжилгээнд хамрагдаагүй бол сэргээш хэрэглэсэнд тооцож цол, чимэг олгохгүй.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах

11 дүгээр зүйл. Баяр наадмыг зохион байгуулах талаарх Үндэсний спортын холбоодын бүрэн эрх

11.1. Үндэсний спортын холбоод нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааны дүрмийг батлан хэрэгжүүлнэ.

12 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, түүний бүрэн эрх

12.1. Засгийн газрын шийдвэрээр Үндэсний спортын холбоодыг оролцуулан  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулж ажиллана.

12.2. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдхүүнд  Ерөнхий сайд, аймаг, сумын Засаг даргын томилсон эрх бүхий этгээд болон Үндэсний бөхийн холбоо,  Морин спорт уяачдын холбоо, Үндэсний сурын холбоо, түүний салбар зөвлөл  оролцоно.

12.3. Үндэсний их баяр наадмыг уламжлалт зан заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /цаашид “зохион байгуулах хороо” гэнэ./ хариуцна. Улсын байр наадмыг зохион байгуулах хороо зохион байгуулна.

12.4. Зохион байгуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүүлнэ.

            12.4.1. Аймаг, сумын баяр наадам зохион байгуулах салбар хороо байгуулах;

            12.4.2. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж жил бүрийн улсын төсөвт тусгуулахаар Засгийн газарт мэдүүлэх;

            12.4.3. Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах урлаг, спортын тоглолт, нийтийн цэнгүүний арга хэмжээний хөтөлбөрийг баталж, зохион байгуулах;

13 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх

13.1. Засгийн газар нь Үндэсний их баяр наадам зохион байгуулахад удирдлага, чиг үүргээр хангах.

13.2. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих.

13.3. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, төсвийн зарцуулалтын талаар зохион байгуулах хорооны нэгдсэн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах

14 дүгээр зүйл. Спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг

14.1. Хүчит бөх, мэргэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авах журмыг асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулан батална.

14.2. Төрийн захиргааны төв байгууллага нь улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, хурдан морьдын уралдаанд эхний 10 байр эзэлсэн морьд,   үндэсний сурын харвааны эхний 5 байр эзэлсэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авч шинжилгээний хариуг 3 сарын дотор зохион байгуулах хороонд илгээнэ.

14.3. Төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, малд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх  хүн, мал эмнэлэг,  аюулгүй байдлыг сахин хамгаалах цэрэг, цагдаа хүчний байгууллагын үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмын үед зохион байгуулна. 

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

15 дугаар зүйл. Бай шагнал

15.1.   Улсын баяр наадмаар түрүүлсэн азарга, их нас, соёолонгийн уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 47 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аман хүзүүдсэн моьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, айрагдсан морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.2  Улсын их баяр наадмаар түрүүлсэн хязаалан, шүдлэн, дааганы уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аман хүзүүдсэн морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, айрагдсан морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.3. Аймгийн баяр наадмаар түрүүлсэн азарга, их нас, соёолонгийн уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аман хүзүүдсэн морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг, 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, айрагдсан морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.4. Аймгийн баяр наадмаар түрүүлсэн хязаалан, шүдлэн, дааганы уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аман хүзүүдсэн морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, айрагдсан морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.5. Сумын баяр наадмаар түрүүлсэн азарга, их нас, соёолонгийн уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аман хүзүүдсэн морьдын уячдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, айрагдсан морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.    

15.6. Сумын баяр наадмаар түрүүлсэн хязаалан, шүдлэн, дааганы уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аман хүзүүдсэн моьдын уячдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, айрагдсан морьдын уяачдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.7. Улсын  баяр наадмаар түрүүлсэн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 78 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, үзүүрлэсэн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шөвгөрсөн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.8. Аймгийн баяр наадмаар түрүүлсэн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, үзүүрлэсэн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шөвгөрсөн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

 15.9. Сумын баяр наадмаар түрүүлсэн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, үзүүрлэсэн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шөвгөрсөн бөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

15.10. Улсын баяр наадмаар сурын харвааны төрөлд түрүүлсэн харваачид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлсэн харваачид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гуравдугаар байр эзэлсэн харваачид 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.   

15.11. Аймгийн баяр наадмаар сурын харвааны төрөлд түрүүлсэн харваачид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлсэн харваачид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гуравдугаар байр эзэлсэн уяачид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.   

15.12. Үндэсний спортын холбоод нь баяр наадмаар өсвөрийн бөх, харваач, унаач  хүүхдүүдэд олгох шагнал, урамшууллын хэмжээг батална.

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

14.1.3. Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх.

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна.

17 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

17.1. Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

18 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

18.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  

 

 

ГАРЫН ҮСЭГ

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                     

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2013 оны ...дугаар                                                                                          Улаанбаатар хот

сарын...-ны өдөр

 

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө далай аварга цолтой байсан бөхөд даян аварга цолыг олгоно.

 

2. дугаар зүйл. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь нь 12 түрүүлсэн, эсхүл 24 удаа айрагдсан уяачид аймгийн манлай уяач цолыг олгоно.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00