ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Урлагийн үнэт бүтээлийг эх орондоо авч үлдэх зорилгоор  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан олон жилийн турш Монголын шилдэг уран бүтээлчдийн туурвисан уран зураг, зургийн бусад төрлийн уран бүтээлүүдийг цуглуулжээ. Монголын шилдэг бүтээлүүдийг гадаад оронд гаргалгүй эх орондоо авч үлдсэн уран зураг цуглуулагчид байдаг бөгөөд зарим  уран зураг цуглуулагчид өөрт хадгалагдаж буй  бүтээлүүдээр галерей байгуулсан байдаг. 2014 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Q арт галерейг өөрийн үнэт цуглуулгадаа түшиглэн байгуулав. Q арт галерей нь гадаад дотоодын зураачдын үзэсгэлэнг гаргаж, олны хүртээл болгох, зураач уран бүтээлчдийн ур чадварыг нээх зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ОХУ-ын Санкт петербургийн Их сургуульд суралцаж байх үеэс эхлэн Орос, англи хэлнээс орчуулга хийж эхэлсэн бөгөөд Нобелийн шагналтнуудын цуврал лекцүүдийг орчуулж олны хүртээл болгосон. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт “Хөгжлийн хөтөч клубыг байгуулж Дэлхийн шилдэг эдийн засагчдын бичсэн номуудыг цувралаар орчуулж уншигчид болон бодлого боловсруулагчдад хүргэж байна. 2014 онд “ Капитализмийн танд хэлдэггүй 23 зүйл”, “Нордик загвар”, “Улс орнуудын өрөслдөөн” зэрэг номуудыг орчуулан угшигчиддаа хүргээд байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чөлөөт цагаараа гольф тоглох, уулын аялалын спортоор хичээллэдэг.