ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156
Бага нас

Бага нас

Аав Б.Лувсанцэрэн Хөвсгөл аймгийн Их-Уул, Рашаант сумын зааг Их ац гэдэг газар төрсөн. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин хүн байв. Цэргээс халагдаж энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож Хөвсгөл аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн дарга, тээврийн жолооч зэрэг ажлыг нэр төртэй хийж явжээ. 

Ээж О.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багт төрсөн. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн анхны сувилагчаар ажиллаж байв. Л.Энх-Амгалан ээжийнхээ нэрэмжит О.Цэнд-Аюуш санг байгуулж 2012 оноос хойш жил бүр ээжийнхээ нэрэмжит шагналаар Эрүүл мэндийн салбарын 10 хүнийг тодруулан шагнаж, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар идэвхтэй  үйл ажиллагаа явуулдаг болсон байна. 

Л.Энх-Амгалан 1970 оны 1 дүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болон мэндэлсэн.  Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд явж, зуныхаа амралтаар аав, ээжийнхээ нутагт очиж хамаатнуудынхаа малд явах зэргээр бага насаа өнгөрөөсөн. Л.Энх-Амгалангийн ах дүү, хамаатан саднууд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал баг, Тариалан, Рашаант, Арбулаг болон бусад сумдад амьдарч байна.

Сурагч нас

Сурагч нас

Л.Энх-Амгалан 1977 оны 9 сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар дунд сургуульд элсэн оров. Бунзай гэж нэр хүндтэй багшийн шавь болжээ. Арван жилийн нэгдүгээр ангид хамт элсэн орж байсан ангийн нөхөдтэйгөө одоог хүртэл харилцаатай байдаг. Зурагт  1980 оны Москвагийн Олимпийн бамбарууш байгаагаас  харахад  3 дугаар ангийн сурагчид бололтой. Мөн 3 дугаар ангиас пионерийн гишүүнд элсүүлдэг журамтай байв.

Л.Энх-Амгалан бага, дунд ангидаа чөлөөт бөхөөр хичээллэж, аймгийн Эрх чөлөө сонинд шүлэг бичих зэргээр урлаг спортын авьяасаа хөгжүүлж байжээ. Түүний сурагч байхдаа авсан баярын бичиг, дипломууд хадгалагдаж үлджээ.          

Л.Энх-Амгалангийн ангийн эрэгтэй хүүхдүүд нилээд сахилгагүй байсан тухай дурсдаг. Мөрөн хотын урдуур урсдаг Дэлгэрмөрөнд зундаа шумбаж, өвөлдөө тэшүүрээр гулгаж өссөн тухай Мөрөнгийн хүүхдүүд дурсах дуртай. Ардчилалын 90-ээд оноос өмнөх хүүхдүүд пионерийн гишүүний дараа эвлэлийн гишүүн болдог. Эвлэлийн гишүүн хүн илгээлтээр мал дээр гарах, эсвэл ямар нэгэн сургуульд явахад эвлэлийн хэр идэвхтэй гишүүн эсэхийг харгалзан үздэг байлаа. 

 

Оюутан

Оюутан

1987 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангид суралцахаар болов. Хөдөө орон нутгаас шууд гадаадад суралцах болсон шинэхэн оюутанд хэлний болоод бусад бэрхшээлүүд  тохиолдож байлаа. 

Л.Энх-Амгалан Санктпетербургийн Их сургуулийн оюутны байранд нэрт фото зурагчин Батзориг агсантай нэг өрөөнд хамт амьдарч, олдсоноо хуваан идэж, зовлон жаргалаа хуваалцаж явсан сайн анд нөхдүүд байлаа. Тэдэнтай хамт нэрт яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ агсан, уран барималч Б.Бадрал нарын олон авьяаслаг уран бүтээлчид хамт сурч байсан.

1990 оны Цагаан Морин жилийн ардчилсан хөдөлгөөний мөн чанарыг гадаадад сурч байсан оюутнууд илүү ихээр мэдэрч байлаа. Тэд түүх , уламжлалт өв соёлоо сэргээх талаар ил тод дуугарч эхлэв. Олон Улсын сэтгүүлчийн ангийн оюутан Л.Энх-Амгалан Хэлмэгдүүлэлтийн үед Орос руу ачигдсан гэх наян тохой Майдар бурхныг хайх ажлыг эхлүүлэв. Тэрээр УГЗ О.Мэнд-Ооёоо нарын үндэсний өв соёлыг сэргээх хүсэлтэй хүмүүстэй холбоотой ажиллаж байлаа.

Ажлын түүх

Ажлын түүх

1992 он. Л.Энх-Амгалан Санктпетербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд МОНЦАМЭ, ИЛ ТОВЧОО сонинуудад ажиллав. Дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сухвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байлаа. Ил Товчоо сонины эрхлэгч СГЗ Г.Акимийг сэтгүүл зүйн багшаа хэмээн хүндэтгэж явдаг. 1995 он АНУ–ын Дакотагийн Их сургуульд суралцах боломж олдов. Энэ нь Л.Энх-Амгалангийн өөрийн орны дөнгөж эхэлж буй ардчилал, зах зээлийн нийгмийн байдлыг өндөр хөгжилтэй орны хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн амьдралын хэв маягтай харьцуулах боломж олгосон нь хувийн хэвшлийг сонгоход нөлөөлжээ. АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгууулав. 

1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав.

MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд “Цахим Монгол” хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж, “нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай INTEL, DELL компаниудтай хамран хэрэгжүүлжээ. Энэ төслийнхөө хүрээнд компьютерийн үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 50 өрхийг компьютержүүлэв. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж МОГУЛ брэндийг төрүүлжээ. Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 1 сая хол давж, интернет холболттой өрхийн тоо 400 орчим болсон байна. М Си Эс электроникс компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын 300 гарй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгов. Мөн төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бололцоог бий болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглалтад оруулжээ. 

Гэр бүл

Гэр бүл

Бидний анд найз Яруу найрагч Болд-эрдэнэ агсан ханьтай минь таницлуулсан бөгөөд заяаны хань зам дээр гэж 13-р хороололын автобусны буудал дээр танилцаж байлаа.  Сансарт анх  эхнэртэйгээ айлын халаасны өрөө түрээслэн амьдарч байв. Бид залуу гэр бүлүүдэд тохиолддог  бэрхшээлийг хамтдаа давж, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн. Фото зургийг дотны найз, нэрт  гэрэл зурагчин Батзориг агсан авсан. Зураг дээр байгаа кактус энэ өдрийн өглөө цэцэглэсэн ба кактус хос цэцэг гаргасанд  их бэлэгшээсэн юм. 

Эхнэр М.Сэржмядаг хуульч мэргэжилтэй, хүү Э. Хасбилэгт Эдийн засгийн чиглэлээр Канад Улсад суралцдаг, Э.Цэрэндумаа дунд     сургуулийн сурагч, Олон Улсын өсвөр үеийн төгөлдөр хуурчдын тэмцээний шагналтай. 

Гавъяа шагнал

Гавъяа шагнал

2005 онд Алтангадас одон

2006 оны Монгол Улсын Шилдэг менежир (Монголын Менежментийн Холбоо)

2007 онд Шилдэг менежир (Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим)

2011 онд Хөвсгөл аймгийн "Хүндэт иргэн"

2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон