• Алтай нутгийн суут хүн төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын 90 насны ойгоор түүний алдарт “Тунгалаг Тамир” романы гол дүр Засагт ханы Цахиур Төмөрийн хөшөөг Дэлгэр сумын нутаг Хонгор толгой хэмээх газар босгохоор төлөвлөж хөшөөний эх загварыг шалгаруулах болзолт уралдаан зарласны дагуу нийт 12 бүтээл ирснээс,МУСТА Цэвэгмидийн уран бүтээл 1-р байранд,  Нанзаддорж нар...
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дашпэлжээ хийдийн хамба лам Н.Энхжаргалын санал хүсэлтийг хүлээн авч, Далай багшид Бат оршил буюу Даншиг өргөх, номын лүн авьшиг хүртэх арга хэмжээнд ивээн тэтгэж оролцуулснаар Алтай нутгийн ард түмэнд Далай багшийн равнайлсан зангиа, үрэл, утлагыг хүргэж үйлчилсэн болно.
  • Аймгийн музейд Говь-Алтай аймгаас төрсөн генералуудад зориулсан алдрын танхимыг засаж тохижуулсан.
  • 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, “Алтайн эрин” сан хамтарч “Алтай тандаа зүтгэе” уриан доор мянган залуучуудын урлаг, спортын наадам, олон төрлийн сургалт семинарыг зохион байгууллаа.2007 оны 8 дугаар 11-14-нд Чандмань суманд урд бүсийн сумдын 500-н залуучуудын &ldquo...
  • 2006 онд баруун бүсийн хурдан морины даншиг наадмыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зохион байгуулж шаардагдах бүх зардлыг тус сангаас гаргасан.
  • 2006 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Хүнхэрийн амралтад аймгийн залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж таван зуун залуучуудыг хамруулав.
  • Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хүүхдийн баяраар бэлэг түгээв.
  • 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын төвд Түүхий эд бэлтгэгчдийн холбооны гишүүдийн хүсэлтээр тэднийг хүлээн авч чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулж орон нутагт бизнес эрхлэх боломж нөхцөл, цаашид хэрхэн бизнес хийх талаар зөвлөгөө өгсөн.
  • Есөнбулаг сумын ард иргэдэд хүнсний баталгаат бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилгоор дэлхийн стандартад нийцсэн европын орнуудын шилдэг брэнд бүтээгдэхүүний “Бигэр-Алтай” хүнсний дэлгүүрийг нээж ажиллуулсан. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанар бүхий тансаг барааг нутгийнхандаа импортын хамгийн хямд үнээр хүргэж үйлчлэх боллоо
  • 2007 оны сүүл 2008 оны эхээр Бигэр, Төгрөг, Халиун, Дэлгэр, Есөнбулаг сумуудын залуучуудын урлаг спортын наадам, чуулга уулзалтуудыг зохион байгуулж, ивээн тэтгэж ажиллаа.
  • “Түүхт ойн түмэн эхүүд” нэртэй хурдан морины тухай фото альбом, номыг ивээн тэтгэж хэвлүүлж ард түмний хүртээл болгосон.
  • Алтай нутгаас төрсөн бөхчүүдийг алдаршуулах, залуу бөхчүүдэд урам өгөх зорилгоор Ш.Мягмарын туурвисан “Алтайн бөхчүүд” номыг ивээн тэтгэж хэвлүүллээ.
  • Аймгийн болон сумдын төвийн нийт 7 цэцэрлэгт хүүхдийн гэр цэцэрлэг байгуулж иж бүрэн тоглоомыг суурилуулан хүлээлгэн өгсөн.
  • Монгол улсын дэслэгч генерал Шагалын Жадамбаагийн нэрэмжит Халиун сумын дунд сургуулийг Улаанбаатар хотын үлгэр жишээ сургуулийн жишигт хүргэж материаллаг баазыг бэхжүүлж, гадна, дотно тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус сургуульд 2008 оны эхээр компьютер, англи хэл, математик гэх мэт хичээлүүдийн тусгай тохижуулсан кабинетуудыг байгуулж, үзүүлэн таниулах, болон сургалтын материалаар иж бүрэн х...
  • 2006 оны 11 дүгээр сард аймгийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах, шилжин явах цомын төлөө тэмцээн зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг хариуцан, ивээн тэтгэж оролцууллаа. Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг болсон бөгөөд 2007 оны 10 дугаар сард сагсан бөмбөгийн “Мөнгөн ца...
1215 мэдээ