МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говийн бүсийн аймгуудаас анх удаа Өмнөговь аймаг "Итгэл дүүрэн амьдрал төв"-ийг нээлээ
2025.02.21
Орон нутгийн хөгжил

Говийн бүсийн аймгуудаас анх удаа Өмнөговь аймаг "Итгэл дүүрэн амьдрал төв"-ийг нээлээ

Архи, согтууруулах ундаанд донтсон хүмүүсийн 70% нь гарах хүсэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Тэдэнд гагцхүү очих газар, хандах эмч, ойлгох сэтгэл засалч, хэрэгтэй эм тариа, эмчилгээ, зорилго, итгэл хэрэгтэй байдаг.

Тэгвэл Говийн бүсийн аймгуудаас анх удаа Өмнөговь аймаг "Итгэл дүүрэн амьдрал төв"-ийг нээлээ. Тус төвийн үйл ажиллагаа жигдрэн, алдаж онож яваа олон арван хүнд амьдрах итгэл найдвар төрүүлэн, сэтгэлийн галыг нь асаав. 

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: 

"Архинд донтох эмгэг, сэтгэцийн хүнд асуудлыг нь эмчилж дахин амьдрах итгэл хайрласнаар тухайн хүн, тэдгээрийн гэр бүлийн хувьд гэрэл гэгээ, амар тайван амьдралыг бүтээх боломжийг олгож байгаа гэсэн үг.

Нас баралт, гэмт хэрэг зөрчлийн тодорхой хувь нь архинаас хамааралтай гарч байгаа тул айл гэрийн бүрэн бүтэн амьдрал, амь насыг нь хамгаалах, туслах үүднээс энэхүү төвийг нээхээр зорьсон юм.

Тус төв нээгдсэнээс хойш маш олон хүн өдрөөр болон хэвтэн эмчлүүлж, харин эмчлүүлсэн хүмүүс итгэл алдаад дахиж ирсэн тохиолдол гараагүй байгаад эмч ажилчид бахархан ярьж байна. Хууль зүй, эрүүл мэндийн салбарын холбогдох хүмүүс Өмнөговь аймгийн "Итгэл дүүрэн амьдрал төв"-ийг очиж үзэж, туршлага судлан бусад аймагт байгуулах тухай асуудал яригдаж байгаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ