
2025.02.20
Эдийн засаг, Худалдаа
П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах боломжтой
"ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаж, 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ эхний 100 мянган төгрөгийг битүүний өдөр олгохоор өнөөдөр мэдээлсэн билээ.
Ногдол ашиг тараахтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
"ЭТТ ХК-ийн иргэдэд олгох ногдол ашгийн мөнгөөр цахилгаан станц /УБ, эсхүл хэд хэдэн аймагт, хэрэглэгч бн/, эсхүл орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол тухайн дэд бүтэц ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн өмчлөл болж, 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах ч боломжтой юм" гэв.