МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОН СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025.02.20
Орон нутгийн хөгжил

АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОН СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар нарын хамт аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар УИХ-ын 2024 оны намрын чуулганаар хэлэлцсэн баталсан хуулийн төсөл болон Баян-Өлгий аймагт хийгдэхээр төлөвлөж буй зарим бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулга хийж, тэдний санал бодлыг сонслоо.Уулзалтаар дараах асуудлуудыг уламжлан шийдвэрлүүлэх талаар ярилцлаа.

Үүнд:

  • Бүсчилсэн хөгжил зорилтод хөтөлбөрт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
  • Өлгий сумын захын айлуудыг цахилгаанаар хангах;
  • Аялал жуулчлалыг сурталчлах нэгдсэн платформтой болох;
  • Аймгийн төвд төрөлжсөн ахлах сургууль байгуулах;
  • Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоомоор хангах;
  • Улаанбайшинт-Цагааннуурын боомтод эрүүл мэндийн яаралтай тусламжийн цэгийг байгуулах;
  • Сумдад хүүхдийн шүдний кабинет байгуулах;
  • Эх хүүхдийн эндэгдлийг багасгах зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон өргөжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах;
  • Өмнөгол, Шарнуурын сав газруудыг малын тэжээл тариалангийн талбай болгох, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжих.

ШИНЭ МЭДЭЭ