Дорноговь Говьсүмбэр аймагт ажиллалаа
2025.02.07
Орон нутгийн хөгжил

Дорноговь Говьсүмбэр аймагт ажиллалаа

2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 1 дүгээр хуралдааны А/02 дугаар тогтоол шийдвэрийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Монгол Ардын Намын хөгжлийн стратеги AGENDA-2.0” хөтөлбөр, “Бүтээмжийн гурван шилжилт” үндэсний хөгжлийн стратегийг нийт намын гишүүд, дэмжигчдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг ажлын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдтэй хамтран нийт намын гишүүд, дэмжигчид ард түмэндээ УИХ, ЗГ-ын шийдвэр, тогтоол, хэрэгжүүлж байгаа бодит ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуулыг танилцуулж, санал хэлэлцүүлэг хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ