
2025.02.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Төвийн бүсээс улсын аварга малчин 16, улсын аварга тариаланч 12 "төрлөө"
Жил бүрийн сар шинийн өмнө улсын аварга малчин, фермер,тариаланчдыг тодруулан алдаршуулдаг уламжлалтай.
Энэ жил Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгуудаас маань улсын аварга малчин 16, улсын хошой аварга малчин 3, улсын аварга тариаланч 12, улсын аварга фермер 9, улсын аварга саальчин 1, улсын аварга тариаланч хамт олон 4 төрөн гарсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Тэрбээр “Та бүхний хөдөлмөр зүтгэлээр бахархаж байна. Аваргууддаа баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ






