МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чуулган, байнгын болон дэд хороо, уулзалт зөвлөгөөн дээр байр сууриа илэрхийлж ажиллалаа
2025.01.24
Улстөр

Чуулган, байнгын болон дэд хороо, уулзалт зөвлөгөөн дээр байр сууриа илэрхийлж ажиллалаа

УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангараг өргөн ээлжит болон ээлжит бус чуулганы хугацаанд өөрийн бүхий л чадал болоцоогоо дайчлан ажиллалаа. Намрын чуулганы хугацаанд улсын төсвийг алдагдалгүй баталж, улс орны хөгжил дэвшил, эдийн засагт нэн ач холбогдолтой Гашуун сухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Монгол-Францын хамтарсан ураны төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон мега төслүүдийг урагшлуулах хууль, эрхзүйн орчныг бүрдүүллээ.

Хүний эрүүл аюулгүй амьдрах орчин, утаа, түлшний асуудал, хавдрын өвчлөл, эмнэлгийн тусламж авах хүртээмж, тэр тусмаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар, Хүний эрхийн талаар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хохироод буй иргэдийн талаар, түүнчлэн Сайд солигдонгуут байгууллагын удирдлага, ажилтнуудыг үндэслэлгүй халж, чөлөөлдөг талаар буюу хууль бус томилгооны талаар, үе тэнгийн дээрхлэлтийн талаар зэрэг олон асуудлаар Чуулганы нэгдсэн, байнгын болон дэд хороо, уулзалт зөвлөгөөн дээр байр сууриа илэрхийлж ажиллалаа.

2024 оны хугацаанд бичгээр буюу өргөдөл гомдлын бүртгэлийн картаар бүртгэгдсэн 40 өргөдлийг холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж болон бусад байдлаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна утсаар болон и-мэйл, цахим хаягаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл гээд нийт 100+ мөн хууль журмын хүрээнд шийдвэрлэн ажилласан байна.

ШИНЭ МЭДЭЭ