МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Утааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2025.01.31
Улстөр

Утааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар нийтийн өргөдөл холбогдох хуульд заасан тоонд хүрсэн тул Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 22 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтсон.

Энэ хүрээнд мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг
арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэсэн

  1. Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах)
  2. Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи)
  3. Утааны асуудал:Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвүүдийн хүрээнд гурван удаагийн хэлэлцүүлгийг хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ