МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.02.03
Улстөр

М.Нарантуяа-Нара: Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас утаанд сүүлийн 15 жилд 1 их наяд 500 тэрбум төгрөг үргүй зарцуулсан

Утааны асуудлаар /2025,02,03/-ны өдөр “Ерөнхий Хяналтын Сонсгол”  Төрийн Ордны Их Эзэн Чингис Хаан танхимд болсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах байр суурийг илэрхийллээ.

Улаанбаатарчууд бид сүүлийн 15 жилд 1 их наяд 500 тэрбум давсан ийм мөнгөн дүнг 15 жилийн туршид үргүй зарлагадаж, ямар их хугацаа алдаж ийм их мөнгө зарах чинээгээр хүний амь, нас эрүүл мэнд эрсэдсэнийг энэ харуулж байгаа. Нэг зүйлийг ярихгүйгээр энэ сонсгол ямар ч үр дүнтэй болохгүй. Хариуцлага тооцдоггүй учраас энэ их мөнгө зарлагадаж, цаг хугацаа алдаж, хүний амь, нас, эрүүл мэнд эрсэдсээр байдаг. Өнөөдөр өчнөөн олон хүүхдүүд дөнгөж төрж гарч ирээд, хэдхэн сартайгаасаа машховор тохиолдлын эмгэг өвчин, хорт хавдрын түвшинд хүртэл яригдаж байгааг, та бүхэн мэдэж байгаа. Сошиал даяар эмчилгээний зардлын нөгөө л хандив гуйсан хүүхдүүд явсаар л байгаа.

Эцэг, эх нь эрүүл саруул удам, угшлын ямар нэгэн өвчингүй байж, хүүхдүүд нь ингэжтөрж байгаа нь,ураг ураг бүрэлдэж байх явцдаа PM 2,5 болон PM10-ын энэ хороос ямар их хор авч, үүнээс эмгэг үүссэнийг хэн ч батлах аргагүй. Гэтэл энэ хүмүүс утааны хор, хохирлоос үүдэлтэй зовлон бэрхшээлийг өөрсдийнхөө амьдралаар туулаад явж байна. Иргэдийн амь, нас эрүүл мэндийн хохиролд төр засаг хариуцлага хүлээдэггүй учраас хэн нэгэн нь амь эрсэдсэн ч, өөрсдөө зовоод л чимээгүйхэн явж байдаг. Төр засгаас хариуцлага тооцдоггүй учраас ийм түвшинд хүрсэн.

ШИНЭ МЭДЭЭ