МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.10.31
Гадаад харилцаа
Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, дэд дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Никола Карэ, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд, Итали-Монголын парламентын бүлгийн даргын хувиар хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх санал, санаачилгуудаас онцлов.
УИХ-ын гишүүн А.Ундраа, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэхэд хоёр улсын парламентын бүлгүүд идэвх, санаачилгаар манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр орон газарзүйн байршлын хувьд хол хэдий ч хүний эрх, ардчиллын нэгдмэл үнэт зүйлстэй тул оюун санааны хөршүүд мөн гэж тодотгоод эдийн засаг, бизнесийн салбарын харилцан өгөөж бүхий боломжуудаас дурдлаа. Түүнчлэн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, барилга бүтээн байгуулалт зэрэг салбаруудад туршлага судлан, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжлав.
Уулзалтын үеэр БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, хоёр улсын хооронд бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг тодотгоод ялангуяа ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээ өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм. Түүнчлэн талууд агаарын бохирдлыг бууруулах сайн туршлагуудын талаар санал солилцож, ногоон орон сууц, ногоон барилгын стандартыг хэвшүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд цаашид хамтран ажиллахаар тогтов
ШИНЭ
МЭДЭЭ
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.10
2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгууллаа
2025.06.09
УИХ-ын гишүүн А.Ундраа: Төсвийн үр ашиггүй зардлыг багасгаж, үр ашигтай ажиллах Ерөнхий сайд гарч ирээсэй
2025.06.03
Байнгын хорооны гишүүд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ажиллаж, эрхзүйн шинэчлэлийн зорилттой танилцав
2025.05.06
А.Ундраа: Ургамлын аймгийн тооллого, амьтны аймгийн тооллого хэр зэрэг сайн хийгдсэн бэ?
2025.05.02
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
2025.05.01
"Эмэгтэйчүүд ба Засаглал" Networking Event-ийг зохион байгууллаа
2025.04.30
"Эмэгтэйчүүд ба Засаглал" Networking Event боллоо
2025.04.23
УИХ-ын гишүүн А.Ундраа: Нийгэмд тулгамдсан олон асуудлаас улбаалж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн
2025.03.21
“Чингис хаан” танхимд Венецийн Биенналийн ерөнхийлөгч, Пиетранжело Буттафуоко-гийн “Орчин үеийн архитектурын дэлхийн чиг хандлага” сэдэвт лекцийг зохион байгууллаа
2025.03.20
“Орчин үеийн архитектурын дэлхийн чиг хандлага” сэдэвт лекц зохион байгуулагдлаа
2025.03.19
А.Ундраа: БАРИЛГА БОЛ ШИНЖЛЭХ УХААН ЮМ
2025.03.17
Хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025.03.17
“Жамьянмядаг 2025” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа
2025.02.21
А.Ундраа: Баялаг бүтээгчдээ дэмжиж "Жамьянмядаг-2025" үзэсгэлэнг зохион байгуулна
2025.02.12
Төгсөгчдийн Үндэсний VII дугаар Бага Хурал боллоо
2025.01.20
НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барина
2025.01.13
Орон сууцны ногоон санхүүжилтийн асуудлаарх ажлын хэсгийн хуралдаанаар банкны салбарын мэдээллийг сонслоо
2025.01.13
УИХ-ын гишүүд НӨАТ-ыг 5% болгох хуулийн төсөл санаачилснаа танилцууллаа
2025.01.13
А.Ундраа: Цөмийн энергийн газрыг татан буулгасан нь улсын хөгжилд ухралт болсон
2025.01.09