
2025.02.06
Хүний эрх
Өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн 7 хоногт болж, хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Уг шийдвэрийг УИХ-ын 5 гишүүн эсэргүүцэж, хэвлэлийн хурал зохион байгуулсан бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн О.Саранчулуун байв.
Тэгвэл энэ сарын 5-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх тогтоол нь гарчээ.
Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж морины спорт, уралдаан зохион байгуулж болно. Гагцхүү насанд хүрсэн хүмүүс л оролцохоор болжээ. Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрийн эсрэг анхлан дуугарсан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танд баярлалаа.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүд өв соёлын эсрэг, эсвэл уяачдын эсрэг гэсэн юм байхгүй. ЗӨВХӨН хүүхдийн эрх ба Шүүхийн шийдвэрээ мөрдөх л асуудал байсныг дахин сануулья” хэмээн байр сууриа илэрхийлэв.
ШИНЭ МЭДЭЭ






