ХААН Банк “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хамтран ажиллахаар болов
ХХААХҮЯ болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан.
Үүний дараа ХААН Банкны удирдлагууд ЕТГ, ХХААХҮЯ, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллөөс бүрдсэн багийн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-нд бизнес аялал зохион байгуулж, тус улсын банк санхүүгийн байгууллага ААН-үүдээ хэрхэн дэмждэг талаар туршлага судалсан.
Тэгвэл өнөөдөр ХААН Банк “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгох “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн ЭХНИЙ шийдвэрээ гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан Алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байгааг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв.