![С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийг дахин эргэлээ](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/05/71b63cfb6c78afdec92d076a122af35e.jpg)
С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийг дахин эргэлээ
ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон байдаг.
Нэгдүгээр сарын 26-нд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Чинбүрэн нар 461-р хорих ангид П.Батчулуун эмчийг эргэж очсон юм. Улмаар биеийн байдал нь тааруу учир Хүний эрхийн дэд хорооны зүгээс яаралтай хүсэлт гарган Улсын клиникийн 3-р эмнэлэгт хэвтүүлсэн.
Тэгвэл хоёр өдрийн өмнө П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болжээ.
Энэ тухайгаа Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
"Өнөөдөр УИХ-ын гишүүн, Хүний гавъяат эмч Буланы Бейсен, УИХ-ын гишүүн, Хүний гавъяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарын хамт П.Батчулуун гуайг эргэж биеийн байдалтай нь танилцлаа. Мэргэжлийн эмч нарын үнэлж буйгаар цаашид эмчилгээгээ “зайлшгүй” үргэлжлүүлэх шаардлагатай, “амь насны заалттай” гэж үзэж буй юм.
Тэрбээр зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан, өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байгаа, зүрхний цохилт хэт цөөн, чихрийн шижингийн байдал ноцтой хүндэрсэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм.
ЖИЧ. Өөрийнх нь “зөвшөөрлөөр” дээрх мэдээллийг хуваалцаж байгааг та бүхэн ойлгоорой. Богино хугацаанд хагалгааг амжилттай хийсэн Хүний гавъяат эмч З.Лхагвасүрэнд болон 3-р эмнэлгийн удирдлагууд, эмчлэгч эмч нар, сувилагч, ажилтнуудад их баярлалаа.
Мөн Хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж буй ШШГЕГ-ын удирдлагууд, хурандаа Б.Нандинболор болон бусад алба хаагчид, зөвшөөрөл өгсөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Г.Золбоо нарт талархал илэрхийлье" гэжээ.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/02/05/1375e265d9ae6cb53c926b181081e9df.jpg)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/01/19/81a204af986d2ec14949cf5601bc85dd.png)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/01/15/9f9cee5b98b2e350d739b5ebea4576a6.jpg)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/01/15/51964f57b0e37b2de9877c20354525ab.jpg)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/01/14/de9741edc8cfc5d2f0c18f4c142754b1.jpg)