![“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” эхэлсэнтэй холбогдуулан уулзалт зохион байгууллаа](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/02/68e42bc5ef0bc9aa94a5431aabc1d3ba.jpg)
2025.02.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” эхэлсэнтэй холбогдуулан уулзалт зохион байгууллаа
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлж байв.
Тэгвэл "АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Дархан-Уул аймагт Ж.Энхбаяр сайд яамны холбогдох газрын дарга нарын хамт хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн чиглэлийн талаар санал солилцсон байна.
“АТАР-4” аян хэрэгжсэнээр газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх аж.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/02/05/3db546982582cb8532e855d11b2a84e7.jpg)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/02/02/68e42bc5ef0bc9aa94a5431aabc1d3ba.jpg)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/01/28/1367f269280ad43214833e03fbf5b759.jpg)