УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2025.01.21/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Манай Ёс зүй дэгийн байнгын хороо, дэд хороод тийм амар асуудлыг шийдэх гээд байгаа зүйл биш шүү. Өнөөдөр манай нийгэм өөрөө ёс суртахууны доройтолд хэдий хэрийн хэмжээнд ортлоо явчихсан байгаа билээ.Бид энэ нөхцөл байдлаас төрийн албан хаагчаараа дамжуулж л ёс суртахууныг түгээнэ, ёс зүйг төлөвшүүлнэ гэдгийгзорилго болгон ажиллаж байгаа юм. Соён гэгээрүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт, хандлага хамгийн чухал. Монгол улсын ёс зүйн хороо, дэд хороодууд зүгширч, нэг чигээ олтолхугацаа хэрэгтэй болов уу.Үүндманай байнгын хороо хууль эрх зүй, арга зүйн хувьд ч нэлээн өндөр түвшинд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Ажиллах боломж, бололцоогоор нь хангаж өгөх ёстой. Сая нэг байр өргөтгөөд нэг, хоёрөрөө нэмээд гурван өрөө нэмж авч өгсөн.
Ажиллах боломж бололцоо дагаад сайжирч байгаа болов уу гэж харж байгаа. Ёс суртахуун, ёс зүй гэдэг асуудлаа ялгаж салгана шүү. Бид нар нэг, хоёрхүний хоорондын харилцааны асуудлыг шүүдэг байгууллага биш шүү. Хэрвээ үүнийг шүүх юм бол, энэ асуудал цэгцрэхгүй. Өнөөдөр төрийн албан хаагч шат,шатандаа хууль зөрчихгүй, ашиг сонирхолд автахгүй л байх ёстой. Авлига авч болохгүй гэдгийг мэдсээр байж, авч байгаа бол энэ ёс зүйн алдаа. Цаашлаад эрүүгийн зөрчил гэмт хэрэг. Би хувийн ашиг сонирхлыг илүү давамгай тавьж болохгүй гэдгийг мэдсээр байж зөрчиж байгаа бол энэ ёс зүйн зөрчил. Энэ хоёр хүний хоорондын харилцааны асуудал бол ёс суртахууны асуудал.
Өргөдөл, гомдлын дийлэнх нь л харилцааны асуудал байгаа. Үүний цаана, нөгөө хүнд суртал гэж яригдаад байгаа зүйл чинь байгаа. Иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллагат хүнд суртал өндөр байдаг. Төрийн албаны үнэт зүйл бол ёс зүй.Ёс зүйн дотроо яах ёстой юм бэ гэвэл хуулиа л мөрдөж ажиллах ёстой.