МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АГААРЫН БОХИРДОЛ, УТААНЫ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ БОЛНО
2025.01.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

АГААРЫН БОХИРДОЛ, УТААНЫ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ БОЛНО

Тус сонсголын хүрээнд АГААРЫН БОХИРДОЛ-ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа.

Хэлэлцүүлгийг Хүний эрхийн дэд хорооны дарга С. Эрдэнэболд чиглүүлэх бөгөөд

  • Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд – Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөө
  • С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Монгол Улсын хот суурин газрын агаарын бохирдол, эх үүсвэр, тооллого, эх үүсвэрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын бодлого
  • Д.Сүнжид Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга – Агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа
  • А.Энхжаргал АУ-ы доктор, судлаач – Монгол Улсад гадаад, дотоод орчны агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр хийгдсэн судалгааны тойм
  • Б.Жаргалсайхан АУ-ы доктор – Агаарын бохирдол жирэмсэн эх, урагт нөлөөлөх нь
  • Н.Эрдэнэхүү АУ-ы доктор, дэд профессор ХСҮТ захирал – Агаарын бохирдол хавдрын үүсгэгч болох нь зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“Агаарын бохирдол -хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдахаар бэлтгэж ажил хангагдаад байна.

ШИНЭ МЭДЭЭ