Шадар сайд С.Амарсайхан гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч танилцуулахыг үүрэг болгожээ
2025.01.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Шадар сайд С.Амарсайхан гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч танилцуулахыг үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.

Энэ үеэр БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, “Сайжруулсан түлшний чанар, стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.

Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх, өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах, гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

ШИНЭ МЭДЭЭ