“БНХАУ-д тархсан амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс үүдэн тандалт судалгааг тогтмол хийж байна”
2025.01.06
Эрүүл мэнд

“БНХАУ-д тархсан амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс үүдэн тандалт судалгааг тогтмол хийж байна”

УОК-ын ээлжит хуралдаан /2025.01.06/ боллоо.

Хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай.

манай улсад энэ төрлийн вирусийн халдвар бүртгэгдээгүй, тандалт судалгаа, шинжилгээг тогтмол хийж байна.  Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрч байгаа боловч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна.

Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан.

Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай. Тиймээс энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлж байгаа. Мөн хүн амд амны хаалт зүүх, гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, биеийн дархлааг сайжруулах, агааржуулалт хийх, томуугийн вакцинд хамрагдах талаар зөвлөмж, зөвлөгөөг тасралтгүй өгч ажиллаж байна ” хэмээлээ. 

  • Дээрх мэдээллийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
  • БНХАУ, Европын зарим орнуудад тархаад буй хүний метапневмовирусийн /HMVP/  халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулах, урьдчилан сэргийлэх  мэдээллийг  олон нийтэд тогтмол хүргэх
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд тасралтгүй түгээх
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатандаа тасралтгүй авч хэрэгжүүлж Эм тарианы нөөц, хүртээмжинд онцгой анхаарах
  • Эрүүл мэндийн салбарын бүх шатны бэлэн байдлыг хангах, эрсдэлт бүлгийн хүн амын судалгаа хийх, хяналтыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хүний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлэх
  • Аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарах үүрэг өгөв.

ШИНЭ МЭДЭЭ