МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ"
2024.12.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ"

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн түүхэн өдөрт холбогдуулан мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр "Монгол үндэстний туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсарын их сэргэлт нь Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон 1911 оны 12 сарын 29-нд Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ.

Туурга тусгаар, эрх чөлөөт Монгол улсын иргэн танаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт өдрийн мэнд хүргэе" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ