МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажил гацаанаас гарлаа
2025.01.03
Зам, Тээвэр

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажил гацаанаас гарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар манай улс, урд хөрштэй 2003 оноос санал солилцож эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсоор ярьсан байдаг. Энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр зөвлөмж, Улсын Их Хурал тав, Засгийн газар 45 тогтоол гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж байсан түүхтэй.

Ийнхүү 20 орчим жил гадаад, дотоод олон хүчин зүйлсээс улбаатай гацсан дээрх төсөл урагшлах боломж бүрдлээ. Учир нь УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хрулдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан юм.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Монгол Улсын эдийн засаг сүүлийн 30 жил тогтворгүй байсан. Өнгөрсөн хугацаанд гацсан төслүүд дээр олон зүйл яригддаг байсан ч гол асуудал нь мөнгөний сонирхлоос үүдэлтэй. Тогтоолын төсөлд энэхүү гэрээг гуравдаг ч хүчний оролцоогүй хэрэгжүүлнэ гэсэн гол заалт бий. Өмнө нь гацаж байсан гол шалтгаан нь энэ. Цаашдаа нүүрсний тээвэрлэлтээ нэмэгдүүлье гэвэл төмөр замаа шийдэх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Өнгөрсөн 10 гаруй жилийн өмнө, Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй дэлхийд өндрөөр үнэлэгдэж байсан. Тухайн цаг үед энэ төсөл хэрэгжээд явсан бол өнөөдрийн яригдаж буй 14 мега төсөл, ажил хэрэг болчихсон, иргэд маань үр өгөөжөө хүртэх байсан. Үүн дээр улс төрийн шоу хийсээр байгаад, иргэд нь төрдөө итгэхээ байчихсан. Ийм хүндрэлтэй асуудал үүссэн.

Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх тооцооллыг Засгийн газар хийжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд, Эрээний боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэйгөө төмөр замаар холбогдох хоёр дахь боомт болох бөгөөд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг холбох боломж, эрх зүйн орчин бүрдэх юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан:

БНХАУ, ОХУ, Францын “Орано майнинг” групптэй хийх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэж байгаа нь 10-30 орчим жилийн хугацаанд гацсан эдгээр төслүүдийг бодит ажил хэрэг болгох онцгой чухал ач холбогдолтой.Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх шийдвэр.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин:

Төмөр замын холболт, нүүрс тээвэрлэлт, том зах зээл дээр нүүрсээ гаргаж зарахтай холбоотой асуудал бол маш том өрсөлдөөн байсан. Хятадын зах зээлд Монголын нүүрс өрсөлдөх чадвартай байх уу, зарж байгаа нүүрснээсээ бид илүү өндөр ашиг авч чадах уу гэдэг энэ өрсөлдөөнд Монгол Улс 16 жил ялагдсан. Үүнд тусгай албадын оролцоо байсан гэдгийг Ерөнхий сайд оновчтой дүгнэлээ.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам нээгдсэнээр манай улсын нүүрсний экспортын орлого 2025-2029 онд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум доллароор, 2030 оноос эхлээд 11.0 тэрбум ам.доллароос дээш хэмжээгээр нэмэгдэх юм.Төмөр замаар ачаа тээвэрлэх, ачих, буулгах үй ажиллагаатай холбоотой бүхий л нэмүү өртөг Монголын талд үлдэх үр өгөөж байх болно.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Өнгөрсөн хугацаанд манай тал 18,5 их наяд одоо төгрөгийн боломж алдагдсан гэж тооцоололд байгаа. Нүүрсний үнэ 16 жилийн турш нэг үнээр явахгүй. Одоо “Эрдэнэс Тавантолой” ХК-ийн БНХАУ-ын компаниудад борлуулж байгаа суурь үнэ дээр Хятадын таван боомтын дундаж үнийн дунджаар тооцсон индексийг нэмсэн жишиг үнийг баримтлах бөгөөд улирал тутамд шинэчлэгдэнэ. Мөн маргаан гарах тохиолдолд Сингапурын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр төсөлд тусгасан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төмөр замын бүдүүн нарийг царигийн асуудалд цэг тавилаа

Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслийн андагч болох дээрх төсөл хэрэгжиж, үр дүн үзүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2028 он гэхэд 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 000 ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд энэ төсөл үндсэн шийдэл болох аж.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0089
Controller Execution Time ( User Module / Page )  0.3540
Total Execution Time  0.3629
  GET DATA  
$_GET['id']   71
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,721,624 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/98488
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 71 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '71'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '71' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 71 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '98488' 
0.3361   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 71 OR `map`.`user_id` = 71) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)