МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.26
Зам, Тээвэр

Х.Тэмүүжин: Гаднынхны гар, хөлийн тоглолтоос болж эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж чадахгүй байдалд хүрсэн

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Төмөр замын холболттой холбоотой, нүүрс тээвэрлэлттэй холбоотой бид нүүрсээ том зах зээл дээр гаргаж зарахтай холбоотой асуудал бол үндсэндээ том өрсөлдөөн байсан. Аль улс нь хамгийн бага өртөг зардлаар олборлолт тээвэрлэлтээ хийж зах зээл дээр илүү үр ашигтай борлуулалт хийж чадах вэ гэдэг л том өрсөлдөөн байсан энэ 16 жилийн хугацаанд. Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг уурхай авч үлдэх гэж байсан, дотроо нэг том хувийн хэвшилд юмаа алдах гэж байсан гэдэг тайлбарууд бол зүгээр популист тайлбар энэ бол жижиг тайлбар. Хамгийн гол тайлбар бол Хятадын зах зээл дээр Монгол улсын нүүрс өрсөлдөх чадвартай байх уу зарж байгаа нүүрснээсээ Монгол Улс илүү өндөр ашиг авч чадах уу гэдэг л тийм өрсөлдөөн байсан. Энэ өрсөлдөөнд бид нар 16 жил ялагдсан тэрийг бол бодитойгоор хүлээн зөвшөөрөх ёстой. Бизнесийн төслийн зарчмаар Монгол Улс санхүүгийн ачаа үүрэхгүйгээр эдийн засгийн үр ашгаа олж авч дэд бүтэц байгуулж үүн дээрээ суурилаад дараа дараагийнхаа асуудлыг шийдэж болох байсан тэр боломжуудаа бид нар үнэхээр алдсан өнөөдөр энэ эрчим хүчний хомсдолтой байгаа, энэ утаатай байгаа, эмнэлэг хүрэлцэхгүй байгаа, боловсролын чанар ийм доогуур байгаа гэх мэтчилэн. Томоороо эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж чадахгүй байгаа байдал чинь зүгээр л гаднын гар хөлүүдийн тоглолт дотор орсон. Ерөнхий сайд сая 1 том дүгнэлт хэлчих шиг боллоо. Тусгай албадын оролцоо байсан гээд үнэхээр тийм байсан гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. 

Хоёрдугаарт нь Монгол улсад 3 зүйлийг галзууруулсан. Популизмыг галзууруулсан бид нар эрүүл ухаанаар асуудлаа шийдэж чадахаа ерөөсөө байсан. Зүгээр л хэн илүү сайн популизм хийж хэн илүү сайн хүмүүсийг хуурмаглаж чадна тэр нь улс төрийн оноо авдаг болтлоо яг галзуурсан хоёрт нь төрийн данхайлт үүний үр дүнд сүүлийн 10 жил төрийн эрх мэдэл, оролцоо, өөртөө зарж байгаа мөнгө бол зүгээр л галзууртлаа данхайсан, гуравт нь хуулийн байгууллагууд дээр сорилт бий болсон. Тогтолцооны авлига чинь бүхэлдээ зүгээр гарчихсан. ҮХЦ оролцож ирээд Үндсэн хуулийг хулгайлаад яг ийм дүгнэлт хийж байгаа чинь тогтолцооны авлигын хамгийн тод сонгодог жишээ жил хагасын өмнө Цэцийн гишүүн бүрэн эрхээ өгсөн ч гэсэн үхэн үхтэл нь хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг хуулийн төсөл боловсруулаад УИХ руу оруулж ирсэн. Хамгийн том Үндсэн хуулийг сахигч нь хүртэл хулгайгаа хамгаалахын тулд арьсаа хамгаалж ийм хууль хийх хүртлээ галзуурсан байхгүй юу. Бид нар одоо үнэхээр эдийн засгийнхаа хөшүүрэг болсон энэ алхмаа шийдэж байгаа бол ард нь энэнээс бий болсон үр дагавруудаа арилгах талаар бодох ёстой. Хулгай хийдэг ийм өндөр түвшний албан тушаалтнуудад хууль очиж чадах эсэхээ хүртэл одоо бид нар ярилцах ёстой 1. Хоёрт нь энэ сүүлийн 10 жилийн төрийн данхайлтаа одоо буулгах юм уу гэдгээ бас ярилцах ёстой. 

Гуравдугаарт нь үнэхээр популизмгүйгээр Монгол Улсын амин хэрэгцээ болсон ийм шийдвэрүүд дээр хэдүүлээ одоо зоригтой ухаалаг шийдвэр гаргаж чадах эсэхээ ярилцах ёстой. Тэгэхгүй бол дараа дараагийн шийдлүүд дээр чинь дахиад л нөгөө тусгай албад чинь нөгөө өөр хоорондоо үл ойлголцдог олигархууд чинь дахиад мөнгөний эрх мэдлээрээ дамжуулаад улс төрийг худалдаад авчихдаг энэ систем чинь өөрөө амьд байгаа энэ системээ янзлахгүй бол дахиад л 16 жил үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0073
Controller Execution Time ( User Module / Page )  0.3442
Total Execution Time  0.3515
  GET DATA  
$_GET['id']   71
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,697,936 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/98316
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 71 
0.0002   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '71'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '71' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 71 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '98316' 
0.3273   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 71 OR `map`.`user_id` = 71) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)