2024.12.26
Зам, Тээвэр
С.Ганбаатар: Баримттай мэдээлэлтэй байж дахиж тулга тойрсон асуудал ярихаа болъё
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Бид ард түмний сонгуулиар гарч ирчхээд ард түмний баялгийн талаар ярих гээд байж байна. Миний хувьд гурван асуулт асууна.
Нэгдүгээрт, МАН-ын зарим нөхдүүд хайран алдагдсан боломж гээд гаслаад байна. Намайг 2012-2016 онд улсын их хурлын гишүүн байхад гашуун сухайт хангийн замыг нарийнаар баталсан үндсэн зам бол өргөн байсан энэ үед Ардчилсан нам олонх болсон дараа нь 2016-2020 онд МАН үнэмлэхүйн олонх байхдаа гашуун сухайт хангийн замыг хоёуланг нь өргөн болгоё гэж Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргаад тухайн дүгнэлт улсын их хурлаар орж ирэхэд үг дуугүй бүгдийг нь хүлээж авсан. Өнөөдөр цаас харж асуудлыг ярих ёстой яг энэ цаасыг 126 гишүүнд бүгдэд нь өгөх ёстой шийдвэрүүдийг тодорхой болгож гишүүдэд материал тараах боломж байна уу?
Хоёрдугаарт Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг ойлгох ёстой хамаг ачаагаа үүрүүлчхээд л шахаад байдаг засгийн газар очоод янз бүрийн хэлэлцээрт ордог зовлон зүтгүүр байгаа бид үүнийг ойлгож мэдэрч авахаас өөр аргагүй. Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын дөрөвдүгээр зүйл дээр Гашуун сухайт ганц мод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах хугацааны гэрээний үнийг тогтоох эрдэнэс таван толгой компанийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишиг болгож гэрээний хугацааг 16 жилээр тогтооно гэж байгаа үүнийг ард түмэнд ил тодоор яг ямар нөхцөлтэй, ямар аргачлалтай юм бэ дэлгэрэнгүй хэлж өгнө үү.
Гуравдугаарт, монголын талаас маш олон буулт хийж энэ асуудлаа явуулъя, энэ нүүрсээ гаргая эрсдэлээ өөрсдөө даагаад энэ асуудлуудаа хариуцлагатай байгаа гэж бичих боломж байгаа юу?
Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,болон зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар хариуллаа
С.Ганбаатар: Төмөр замын бүдүүн нарийг царигийн асуудалд цэг тавилаа.