МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн Б байрны үйл ажиллагаатай танилцлаа
2024.12.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн Б байрны үйл ажиллагаатай танилцлаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн Б байр нь улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар баригдаж энэ оны 12 сарын 2-ны өдрөөс үүд хаалгаа нээжээ.

Цэцэрлэгт 8 бүлгийн нийт 200 гаруй хүүхэд, 17 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.  

УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж багш, ажилчидтай уулзах үеэр багш нар стандартын шаардлага хангасан саруулхан шинэ байр нь ашиглалтад орсонд баяртай байгаа тухай болон STEAM хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм. STEAM хөтөлбөрийн тусламжтайгаар хүүхдүүд шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи сэтгэлгээ болон гоо зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх тоглоомуудаар тоглон сэтгэн бодох, багаар ажиллах, суух чадвар нь эрс сайжирч байгаа талаар хэллээ.

Энэхүү хөтөлбөрийг анх хувийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын I, Мандал сумын III цэцэрлэгт хэрэгжүүлсэн нь хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж үр дүнд хүрсэн тул 2024 оны хичээлийн шинэ хичээлийн жилээс эхлэн аймгийн хэмжээнд цэцэрлэгүүддээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн багш ажилчид, бяцхан сурагчдад сайн сайхныг хүсэв.

ШИНЭ МЭДЭЭ