2024.12.23
Орон нутгийн хөгжил
“Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” үйл ажиллагааны үр дүнд сургалтын чанар, үр дүн дээшилжээ
“Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” үйл ажиллагааны үр дүнд сургалтын чанар, үр дүн дээшилж, тодорхой ахиц гарч байгааг сургуулийн удирдлагууд онцоллоо.
Сэлэнгэ аймаг сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Тухайлбал “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны А/60 дугаар тогтоолоор батлуулан 2021-2024 онд боловсролын салбарт хэрэгжүүлэн ажиллаж байна.
2024 онд энэ үйл ажиллагааны хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 33 сургуульд 250 ширхэг зөөврийн компьютер, 17 цэцэрлэгт стейм сургалтын хэрэглэгдэхүүн, Сүхбаатар сумын 3 дугаар сургуульд цахим хичээлийн кабинет, 35 сургууль, Насан туршийн суралцахуйн төвд 75 инчийн зурагт нийлүүлэх ажлыг хэрэгжүүлжээ.
Энэ удаа Ерөнхий боловсролын сургуулийн 483 багшийг дунд оврын 15.6 инчийн хромбүүкийг олголоо.
Ингэснээр 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 733 багш зөөврийн комьпютертэй болж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа
2024.12.22