С.Амарсайхан: Евразийн хэлэлцээрийг харилцан тохиролцсон үед хийх нөхцөлөөр хойшлууллаа
2024.12.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Амарсайхан: Евразийн хэлэлцээрийг харилцан тохиролцсон үед хийх нөхцөлөөр хойшлууллаа

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Евразийн эдийн холбоотой хийх хэлэлцээрийг түр хойшлуулах, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн саналыг нарийвчилж тусгах, экспортлогч аж ахуй нэгжүүдийн санал бодлыг сонсох зэрэг шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл рүү экспортлох боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо ч гэсэн үйлдвэрлэгч аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, харилцан ойлголцсон тохиолдолд нөхцөлд хийхээр хойшлууллаа.

Хоёрдугаарт, УОК-ын шуурхай штабыг өргөтгөсөн маягаар ажиллуулах, нийслэлийн хэмжээнд Засаг даргаар ахлуулсан шуурхай штабыг 24 цагийн ажиллагаатайгаар зохион байгуулалтад оруулна. Түүнчлэн, түлшний чанар, стандарт аюулгүй байдал, хэрэглээ, ард иргэдэд өгөх заавар зөвлөгөө, урьдчилан сэргийлэх ажлууд, зөвшөөрөлгүй түлэгдэж буй түүхий нүүрсийг хяналтад авах, агаарын бохирдлыг нэг мөр шийдвэрлэх асуудлуудыг судалж, үе шаттай арга хэмжээ авна. Энэ хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан.

Гуравдугаарт, Монгол Улсын хэмжээнд мах махан бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах, худалдаалах, хэрэглэх техникийн зохицуулалтыг 2022 онд Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Хэрэгжилтийг хангах ажил мэргэжлийн байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой стандартын шаардлага хангах ажил зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа худалдааны байгууллагууд, мах, түүхий эдийн захуудад хяналт шалгалт хийж буй.

ШИНЭ МЭДЭЭ