Л.Энх-Амгалан: 16 салбарт квотгүйгээр гадаадаас ажиллах хүч авна
2024.12.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: 16 салбарт квотгүйгээр гадаадаас ажиллах хүч авна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газраас Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Монгол Улдсад ажиллах хүчний хомсдол бодитойгоор бий болсон. Ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд 280 мянган ажлын байр бодитоор бий болно. Гэтэл жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болж байгаа гэсэн тооцоо бий.

Өндөр бүтээмж, өндөр цалинтай уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт ажиллах хүчний хязгаарлалт хэвээрээ байна. Харин ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа барилга, замын салбар буюу улирлын чанартай ажилд гадаадаас ажиллах хүч авах процессыг хялбарчлахаар болж байна. Өмнө нь томоохон компаниуд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулсны төлбөрөөс чөлөөлөгддөг байсан. Хуулийн энэ хийдлийг арилгаж бүх аж ахуйн нэгж төлбөрөөс чөлөөлөгдөнө. 16 салбарт квотгүйгээр ажиллах хүч оруулж ирнэ. Мөн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэсэн үг. Үүнээс гадна гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой зөвшөөрлүүд цахимжиж, төрийн хүнд суртлыг арилгаж байгаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ