batsumberel@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.12.20
Хууль, эрх зүй
Хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.19) УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна. Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ. Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын “Төрийн бүтээмжийн сэргэлт” дэх Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх, ингэснээр дотоодоос хангах боломжгүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах боломж бүрдүүлсэн байх үр дүнд хүрэхээр тооцсон байдаг. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажиллах хүчний хомсдолд орсныг цаг алдалгүй таслан зогсоох зорилгоор уг хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодотголоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Н.Батсүмбэрэл: Онцгой байдлын албан хаагчдын тоног төхөөрөмжийн хангамж, ажиллах нөхцөл байдал хэр сайжирсан бэ?
2025.07.01
Монгол-Киргиз хоёр орны найрамдалт харилцаа шинэ түвшинд хүрэхэд нэг урагшиллаа
2025.06.30
Н.Батсүмбэрэл: Бид боловсролын салбарыг хөгжүүлж байж,урагшаа явах юм
2025.06.23
Н.Батсүмбэрэл: Нийслэлийн МАН-ын түүх Улаанбаатар хотын түүх юм
2025.06.23
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.19
Н.Батсүмбэрэл: Мэргэжлийн хяналтын газар байх нь зөв үү, буруу юу?
2025.06.17
Н.Батсүмбэрэл: Аймгийн төвүүдэд ногоон санхүүжилт, ногоон орон сууцны зээлийг бий болгох хэрэгтэй
2025.06.17
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2025.06.17
Н.Батсүмбэрэл: Хувийн сургууль, Улсын сургуулийн ялгааг арилгаарай гэж захья
2025.06.13
Н.Батсүмбэрэл: Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ард иргэдийн төрд итгэх итгэлийн асуудлыг манлайлах учиртай
2025.06.12
Н.Батсүмбэрэл: 500 мянган хүнтэй түүхэн нийслэлээ сэргээн босгох томоохон ажил 1 сая мод тарих үйлсээр эхэллээ
2025.06.09
Унгарын Засгийн газрын илч төлөөлөгч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа
2025.06.09
Н.Батсүмбэрэл: Залуу гишүүдийн зүгээс улсынхаа ирээдүйн хөгжлийг авчрах залуу хүн амынхаа хөгжлийг дэмжин ажиллана
2025.05.23
Н.Батсүмбэрэл: Онцгой байдлын албан хаагчдын хангамжийн асуудлыг төр бодлогоор дэмжиж, төсвийг нь нэмэгдүүлэх шаардлагатай
2025.05.21
НББХ: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
2025.05.21
Чингэлтэй фестиваль эхэллээ
2025.05.20
Унгар улсын Элчин сайд Др.Обрущанский Борбалатай уулзлаа
2025.05.06
Чингэлтэй дүүргээс төрийн дээд одон медальтнууд төрлөө
2025.05.05
Монгол-Унгарын түүхэн үйл явдлуудыг харуулсан фото зургийн үзэсгэлэн боллоо
2025.04.30
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Улс төрийн шинжлэх ухааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2025.04.25