2024.12.20
Эрчим хүч
Н.Батсүмбэрэл: Эрчим хүчний зохицуулах хороог салбарын яаманд нь өгөх хэрэгтэй
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл уг сонсголтой холбогдуулан асуулт асуулаа.
Тэрбээр "Төсвийн хэлэлцүүлэг дээр харахад Эрчим хүчний зохицуулах хороо өөр сайдын багцад байсан. Тэгэхээр Эрчим хүчний зохицуулах хороог Эрчим хүчний яаманд нь хариуцуулаад нэг толгойтой болгомоор. Тэгэхгүй бол одоо нэг тийм ойлгомжгүй байна.
Хоёрдугаарт, удаа дараагийн хэлэлцүүлэг дээр Х.Чойжилсүрэн сайдыг байхгүй үед энэ салбарын хүмүүс олигтой хариулт өгөхгүй байгаа. Төрийн нарийн бичгийн дарга гэж ямар хүн байна. Олигтойхон чадвартай, тамиртай, мэдлэгтэй ТНБД-тай болох хэрэгтэй. Сангийн яам, Эдийн засгийн яам шиг.
Тэр эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн зардал танагдаагүй юм шиг байна. Үүнийг Шадар сайд ахалдаг. Хүнээ боддог бодлого гаргана, иргэнээ боддог сайд байна гэж байсан. Тэгэхээр тэрийг нь бид нар хянах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны даргад тусгайлан хандаж хэлмээр байна. Тэр Эрчим хүчний зохицуулах хорооны зардлыг бичгээр авч, хяналт тавих хэрэгтэй.
Салбар дундын бодлого дээр эрчим хүчний салбар манлайллаар байна. Ингэхгүй бол барилга үйлдвэрлэгч эсвэл нөгөө зээл олгогчдод түрүүлээд байдаг. Гэтэл эрчим хүч үйлдвэрлэгч нь хоцроод байгаа. Улаанбаатар хот маань гоё метротой болж, тог нь тасардаггүй болмоор байна. Гэтэл бүх хязгаарлалт, эрчим хүчний эх үүсвэр дээр очоод гацаад буй. Арга ядсандаа дэд төвүүд байгуулаад байна. Тэгэхээр Эрчим хүчний яам маань энэ дээр эрчим хүчний тэжээл чадал, эх үүсвэрт тулгуурласан бүсчлэн хөгжүүлэх дүгнэлт зөвлөмжийг гаргаж, эдийн засгийн байнгын хороонд ирүүлээч ээ.
Улаанбаатар хотыг хаана нь барилгажуулбал эрчим хүчний төвийн шугам хэсэгчлэн хүрэх вэ? Тархмал эх үүсвэрүүд хүрэх вэ? Салхиа салхилахыг мэдэхгүй сэнсээ тавиад, нар тусахыг мэдэхгүй панель угсардаг байж болмооргүй байна. Тэгэхээр Эрчим хүчний яамнаас Улаанбаатар хотыг болон Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх асуудал дээр Эрчим хүчний яамнаас дүгнэлт,зөвлөмж авъя. Энэ дээр үндэслээд бид нар дараагийн бодлогуудаа гаргаж, төсөв, хөрөнгө оруулалтаа эрэмбэлье. Эрчим хүчин дээрээ тулгуурлаж хэдүүлээ бодитоор ажиллацгаая. Эрчим хүч байхгүй газар бид нар бяслагны үйлдвэр яриад яах вэ? Бодит амьдралтайгаа нүүр тулах хэрэгтэй. Тэгээд эрчим хүч буюу хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. Хаана эрчим хүч байна тэндээ хэдүүлээ төвлөрч хөгжье. Энийг хийхийн тулд Эрчим хүчний яам маш том мэргэжлийн дүгнэлт зөвлөмжийг Монгол Улсын Их Хуралд Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх шаардлагатай" хэмээв.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2024.12.20
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Н.Батсүмбэрэл: Ураны төсөл урагшилна
2024.11.21