МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.19
Эрчим хүч

М.Бадамсүрэн: Зүүн бүсийн гурван аймгийн магистраль шугамын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх вэ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн уг сонсголтой холбогдуулан асуулт асуулаа. 

Тэрбээр "Нэгдүгээрт нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нь барих байршлын судалгааг эрэмбэлж гаргасан зүйл улсын хэмжээнд байгаа юу? Өөрөөр хэлбэл, дотоодын буюу нийслэл төв суурин газрыг хангах нөгөөх нь экспортод чиглэсэн талаар ямар бодлого барьж байгаа вэ? Тухайлбал, Зүүн бүсийн өмнөд бүс бол тэр чигтээ эрчим хүчний нүүрсний их нөөцтэй. Өмнөд хөрш рүү экспортлох боломжтой юу. Одоо цаашдын төлөвөө яаж тооцох вэ. Зүүн бүсийн хувьд ямар төлөвлөлт байна вэ? 

Хоёрдугаарт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт өргөтгөсөн. Үүний онцлог бол дөрөвний гурвынх нь эргэн төлөлтийг нь станц өөрөө төлнө гэсэн нөхцөлтэй. Яг үүн шиг ийм аргачлалаар ийм нөхцөлтэйгөөр станцуудыг нэмж баривал ямар вэ? Зөвхөн одоо улсын төсвөөс зээлээр барихаасаа гадна ялангуяа уул уурхайн бүс нутагт тариф илүү өндөр байдаг учраас улсын төсөвт бага дарамттай байдлаар баривал ямар вэ? 

Дараа нь өндөр хүчдэлийн шугамын одоо ялангуяа 220-ын шугамыг ямар эрэмбээр байгуулахаар төлөвлөж байгаа вэ? Тухайлбал, одоо олон жил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаад хэрэгжихгүй байгаа Багануур, Өндөрхаан, Чойбалсан хотын асуудал. Яагаад гэвэл одоо бол 110-ын ын шугамаар Чойбалсан хотын дулааны цахилгаан станцаас Сүхбаатар аймаг, Баруун урт хотоос Өндөрхаан гээд ингэж тойрч явсаар байгаад Хэнтий аймгийг хангаж байгаа. Гэтэл Хэнтий аймаг маань өөрөө төвийн бүсээс Импортын эрчим хүч нь явсаар байгаад Чойроор дамжаад 110-ын шугамаар авах нь их алдагдалтай. Тиймээс Хэнтий, Сүхбаатар аймгийн хэмжээнд бүхэлдээ цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд маш их ороод байгаа юм. Тийм учраас энэ зүүн бүс нутгийн хөгжил дээр энэ бол томоохон гол шугам учраас энэ магистрал шугам буюу Багануур, Өндөрхаан, Чойбалсан чиглэлд шугамыг яаж хэрэгжүүлэх вэ? Гадны зээл тусламжаар уу, эсвэл ямар зүйл төлөвлөж байна. Ингэхийн бол зүүн бүсийн 50 МВт ийн цахилгаан станц энэ нь холбогдох боломжтой болно. 

Нисэх онгоцны буудал шинээр барих болон метро, хурдны галт тэрэг барих зэрэг газруудад эрчим хүчний хамгийн багадаа гурваас доошгүй эх үүсвэр хэрэгтэй. Яагаад гэвэл метро гэдэг чинь далд байдаг. Аюулгүй ажиллагааны хувьд бол нэг эх үүсвэртэй байх ямар ч боломжгүй. Энэ хүний амь нас далд байдаг учраас вентилятор гээд олон зүйлүүд байдаг учраас энэ зүйл дээр ер нь яаж төлөвлөж байгаа вэ? Энэ одоо манай эрчим хүчний салбарын хөгжлийг тэтгэх чухал зүйл. Метро, хурдны галт, нисэх онгоцны буудал барина гээд байдаг. Эрчим хүчний найдвартай гурваас доошгүй эх үүсвэрийг нь яаж тооцох вэ? 

Дараа нь хилийн боомтуудыг эрчим хүчинд холбох талаар ямар бодлого барьж байгаа вэ? 

Төв суурин газарт дулааны шугам татаж байна. Гэхдээ энэ дээр манай Эрчим хүчний яамны зүгээс дүгнэлт хийсэн зүйл байгаа юу? Зарим аймгийн төв дээр энэ зүйлүүд маань бас хүндрэлтэй асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, айлуудын гудамаар шугам явдаг ч гэсэн гэр лүүгээ татахад хамгийн багадаа гучин сая төгрөг. Тэгэхээр энийг ер нь яаж шийдвэл зөв гэж үзэж байгаа вэ? Бие даасан бохирын байгууламж, бие даасан ийм эрчим хүчний эх үүсвэрүүд дулааны эх үүсвэрүүд тал дээр ер нь ямар бодлого барих вэ?

Жишээлбэл, нийслэл газрын халаалтад зарим хэсгийг шилжүүлнэ гэж байна. Ихэнх улс орнуудад газ болон цахилгааны эрчим хангадаг. Манай нөхцөлд яаж энэ дээр тооцоо байна уу? За энэ зүйлүүд дээр тодорхой хариултуудыг бас авмаар байна. Яагаад гэвэл энэ нь эрчим хүчнийхээ энэ төлөвлөлтийг том хөгжлийн бодлоготой уялдуулж явах нь өөрөө хамгийн зөв бодлого болно. Тэгэхгүй бол салангад явж болохгүй" хэмээн асуув.

ШИНЭ МЭДЭЭ