МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ч.Ундрам: Хөгжөөд явж байгаа харилцаа холбооны салбартай төр хутгалдах нь зөв үү

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.12.18/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэл мөн Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын мэдээллийг сонлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Манай харьцангуй либераль байдлаар нэлээн хөгжөөд явж байгаа. Татвар төлөлтийн хэмжээ, хөрөнгө оруулалтаар уул уурхай, санхүүгийн салбарын дараа л орж байгаа шүү дээ. Нөгөөтээгүүр мэдээж улс орны аюулгүй байдалтай холбоотой ийм асуудал байх. Гишүүдэд тараагдсан материал дээр Их хурлын тавдугаар тогтоолын гарчиг дээр 2024 гэсэн мөртлөө дотор нь 2020 он гэсэн байна. Яг хэзээ гарсан гэдгийг тодруулах гэсэн юм.

Тэгээд тухайн үед давхардсан хөрөнгө оруулалт их байна, үүнийгээ зохицуулж, роумингтэй болох хэрэгтэй, дугаараа аваад шилждэг болох ёстой гээд энэ агуулгуудыг оруулахдаа нэлээн их судалгаа хэлэлцүүлэг хийсэн байж таараа. Тэр үед гарсан үндэслэлүүдийг нь бид нар харж байж өнөөдөр нэлээн тодорхой асуулт тавьж, тодорхой шийдэл гаргана гэж би бодож байна.

Гэхдээ өнөөдрийг хүртэл ямар ч л байсан энэ салбар бол ингээд өөрийнхөө хэмжээгээр хөгжөөд өдий зэрэгтээ хүрсэн байхад нь төр бас ингээд хамаагүй ороод хутгалдаад байх нь зөв үү. Энэ дээр нэлээн болгоомжтой хандах ёстой.

Манай энэ одоо харилцаа холбооны зохицуулах хороо бол яг өөрийнхөө хэмжээнд маш сайн бодлогоо аваад ажиллаж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр өмнө нь юу яригдаж байсан, одоо яг нөхцөл байдал юу байгаа юм бэ гэдгийг бид нар сонсож мэдэж байж дараагийн юмнуудыг ярихгүй бол энэ чинь технологийн асуудал. Янз бүрийн мэргэжилтэй улс төрч нар орж ирээд л дураараа юм яриад байж болохгүй гэж бодож байна.

Энэ 112 дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэжээ. Энэ бол үнэхээр хэрэгтэй. Энэ нь хэмжээндээ ер нь явахад яасан юм бэ гэсэн бодолтой байна. Дугаараа аваад шилждэг болох асуудал ер нь боломжтой юу. Одоо Япон улсад бол дугаараа аваад өрсөлдөөн, үнэ нь тарифыг нь харж байгаад нөгөө компани руу шилждэг. Ийшээ шилжих ер нь боломж байгаа юм уу? Компаниуд нь өөрсдөө юу гэж бодож байгаа юм бэ гэдгийг мэдмээр байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бол бас нэлээн үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ аягүй зөв бодлого гэж би бодоод байгаа. Багуудад хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Аан харин давхардсан хөрөнгө оруулалт байдаг бол энийг багасгах тал дээр дахиад доривтой ажлууд хийгдээсэй гэсэн. Ийм л. Одоо асуулт болгон хэдэн санал байна” хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ