МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг БНСУ-д ажиллав
2024.11.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг БНСУ-д ажиллав

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг БНСУ-д ажиллалаа. 

Тус бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар багтаж буй. 

Ажлын хэсгийнхэн БНСУ-ын Үндэсний Ассемблейн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд, Дотоод хэрэг аюулгүй байдлын яам, Хүний нөөцийн удирдлагын яамны холбогдох албан тушаалтантай уулзаж, санал солилцон туршлага судалжээ.

БНСУ-тай сайн туршлага солилцох, сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжиж ажилласан БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Дотоод хэрэг, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Шин Жон Хүн-д УИХ-ын гишүүд талархал илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ