МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг ТБХ-нд хүргүүлнэ
2024.12.10
Эдийн засаг, Худалдаа

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг ТБХ-нд хүргүүлнэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр /2024.12.10/-ийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Рэгдэл, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Д.Бум-Очир, О.Батнайрамдал нар асууж тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 10 гишүүний гаргасан “Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсан зураг төсөвгүй, төслийн шаардлага хангаагүй хоёр арга хэмжээний нийт дүнгээс 31.4 тэрбум төгрөгийг бууруулж, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны материал худалдан авах зардал дээр нэмэх” гэсэн саналыг гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. 

Мөн Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхэд уг байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой гаргасан саналууд дэмжигдэв. 

УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ