МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Манай улсад 112,000 ХБИ байгаа ч үүнийг бид 250,000 гэж харах хэрэгтэй
2024.12.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.Саранчулуун: Манай улсад 112,000 ХБИ байгаа ч үүнийг бид 250,000 гэж харах хэрэгтэй

УИХ-ын даргын №108 тоот захирамжаар байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. 

Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, хүртээмжийн асуудал тулгарах юм бол хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг зүйл гарч ирж байна. 

Манай улсад 112,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэж тооцоолдог. Гэхдээ бид үүнийг 250,000 болгож харах хэрэгтэй. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн болгоны цаана түүнийг асарч байгаа хүн, гэр бүл бий. 

Олон улсын сайн туршлагуудыг авч, бодлого хэрэгжилтдээ тусгах зэрэг асуудал учир дутагдалтай байна. Манай ажлын хэсгийнхэн судалгаа, тооцоо хийгээд дуусаж байгаа.

Судалгаан дээр үндэслээд энэ салбарын оролцогч талууд болох Засгийн газрын байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ