НИТХ: Зөвлөлийн хуралдаан боллоо
2024.12.16
Орон нутгийн хөгжил

НИТХ: Зөвлөлийн хуралдаан боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ.

  • Нийслэлийн авто тээврийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай,
  • Нийслэлийн 2024, 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • Олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай,
  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдааныг товлон зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлын танилцуулгын мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ