Ж.Энхбаяр: Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс орохгүй
2024.12.16
Гадаад харилцаа

Ж.Энхбаяр: Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс орохгүй

Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс гадаад бодлогын хүрээнд бүс нутагт байгаа хэд хэдэн энэ интеграцын байгууллагад элсэхээ хойшлуулсан. Цаг нь болоогүй эерэг сөрөг үр дагаврыг бүрэн тооцоолж дуусаагүй гэсэн үг.

Ийм учраас Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ-д элсэхгүй ээ. Бид ажиллагчаараа байна.

Мөн Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс орохгүй ээ. Зөвхөн 2 талын Евроазийн эдийн засгийн холбоо Монгол гэсэн туршилтын гэрээнүүдийг хийж байгаа. Эндээс гарах үр дагавар дээр тооцоолж байж дараагийн асуудал яригдана гэсэн үг. Тэгэхээр маш болгоомжтой, судалгаатай ийм алхмуудыг хийж байгаа юм" гэлээ.

Дэлхий нийт амаргүй байгаа энэ цаг үед Монгол Улс дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг, хангадаг болох ёстой. Уул уурхай таатай энэ үед хөдөө аж ахуй дээр суурилсан хүнсний үйлдвэрүүдээ босгох зайлшгүй шаардлагатай гэдгийг нэмж хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ