Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хот байгуулалтын форум зохион байгууллаа

Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая иргэн Улаанбаатарт амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70, худалдаа, үйлчилгээний 84, их, дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч буй.

Хотжилт эрчимжиж байгаа энэ үед Монгол Улсын нийслэл хот, дагуул хотууд, улс, орон нутгийн зэрэглэлтэй болон шинээр байгуулах хотуудыг дэлхийн жишиг, зарчмын дагуу хүн төвтэй, амьдрахад таатай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, нийгмийн тэгш хүртээмжтэй, орчин үеийн технологи, инновацад тулгуурласан дэд бүтэц бүхий ухаалаг, ногоон, тогтвортой үзэл баримтлал, шийдлээр төлөвлөж хөгжүүлэхэд шаардлагатай.

Иймд цогц бодлогыг тодорхойлж, тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэн, гадаад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Хот байгуулалтын форум-2024”-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр (ХАБИТАТ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран өнөөдөр (2024.12.12) зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ