2024.12.16
Орон нутгийн хөгжил
12 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нар Төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 14 мега төслийг танилцууллаа. Дорноговь аймагт 153 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж 4900 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн төвд 2400 гаруй, 14 суманд 2480 орчим албан хаагч төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн үеэр салбартаа тэргүүлж буй алба хаагчдад төрийн дээд одон шагнал гардууллаа. Энэхүү арга хэмжээ нь бусад аймгуудаас анхлан зохион байгуулсан шинэлэг арга хэмжээ болж сайн туршлага болон үнэлэгдсээр байна.2024 онд төрийн албан хаагч, ахмад настан, залуу гэр бүл гэсэн 3 бүлгийг зорилтот бүлэг болгон сонгож тус бүр 10-12 орон сууц олгохоор аймгийн ИТХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Энэ нь бусад аймгуудаас анхлан зохион байгуулсан шинэлэг арга хэмжээ болж сайн туршлага болон үнэлэгдсээр байна.