2024.12.16
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
БОУАӨЯ-ААС АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ҮҮСГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
БОУАӨЯ-аас 2024 онд улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7 үйлдвэр, нийт 111 объектыг хяналт шалгалтад хамрууллаа.
Хяналт шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрч, 39%-ийг нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан ААН-д нийт 128 сая төгрөгийн торгох шийтгэл, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, гурван ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоон, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. ААН байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомж стандартын дагуу ажиллах хэрэгтэй байна.