Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж
2024.12.16
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж

Төр -ТББ,хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг сайжруулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ШИНЭ шатанд гаргаж байгаагаа зарлаж хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийг байгуулж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлагын баг бүхнийг төр хийх биш зарим ажил үйлчилгээний менежментийг ТББ,хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтлан ажиллах зорилт тавьж байгаа юм. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах, зохион байгуулах ажлуудыг хийнэ.

Хувийн хөрөнгө оруулалтаар иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд менежментийн гэрээгээр хамтран байгаль орчноо хамгаалах хандлагыг бий болгох зорилготой юм. Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар түүх болон соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал,аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ